Амралтын өнгө: Айлууд яндангаа хөөлж байна
2020-11-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Намрын налгар өдрийн "амтыг", амар тайвныг мэдрүүлэх мэт их л намуухан өглөө эхэллээ. Өнөөдөр нийслэл хотод нэмэх 22 хэмийн дулаан байна. Ажил, хичээл гэсээр өглөө гарч орой харих амьдралын мөчлөг амралтын энэ хоёрхон өдөр л агаар салхи, аялал, уулзалтаар "түрлэг" нэмэх нь сайхан. 

 

Гэр хороололд амралтын өглөө бүр худагт оочерлож усаа зөөгөөд таван хоногийн турш "амралтаар л угаая" гэж бөөгнүүлсэн хувцасаа угаахаас эхэлнэ. Ээжийн цагаан цамцнаас эхэлсэн угаалга аавын ажлын тостой өмдийг эргүүлснээр үдээш хойш дуусна. 

 

Хэвшмэл энэ дүр зургийг хөршийн эгч эвдэх мэт яндангаа хөөлөн тог, тог хийлгэж сууна. 

 

- Сайн уу, Цэцэгээ минь. Яндангаа хөөлж сууна уу хэмээн ээж хэцэнд хувцасаа дэлгэнгээ хашаа өндийн яриа өрнүүлэв. 

 

Өө харин зурагтаар яндангаа ойр ойрхон хөөл гээд зарлаад байна. Битүүрчихвэл өнөө түлш нь аминд халтай гэх шив. Би ч айгаад бушуухан амралт болоосой, яндангаа хөөлье гээд хэд хоногийн өмнөөс бодоод л явлаа гээд хөршийн эгч инээмсэглэх. Хариуд нь ээж "хэн ч үгүй хөөлье байз" гээд гэдрэг яарах. 

 

Должин эгчийн цаад хөрш нь ч яндангаа хөөлж байна. Энэ далимыг л хүлээж байсан бага хүү нь гэр дээрээ гарчихсан тэр холоос даллаж харагдана. 

 

Яндангаа хөөлчихвөл, дор бүрнээ хайнга зангаа хариуцлагаар сольж чадвал утаа нээрэн буураад байх шиг "итгэл" өмнө жил ээжид ч, Цэцэгээ эгчид ч төрсөн учраас тэд амралтын өдрийг зорин зорин яндангаа хөөлж байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Яндан хөтлөгч гэдэг шинэ ажил гарч ирсэн үү. Газтай бол хийн халаагуур зүгээршдэ
2020-09-19