Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилов

Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ) зөвлөлийн хурал саяхан болж эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Словакийн дасгалжуулагч Растислав Бозикийг томиллоо.
Тэрбээр UEFA-гийн Pro зэрэглэлтэй, МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Харин эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн, Азийн хөлбөмбөгийн холбооны А ангиллын дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Буман-Учралыг томилжээ. Мөн МХБХ-ны ирэх найман жилийн урт хугацааны 8 зорилтот хөтөлбөрийг "Урт хугацааны стратеги хөтөлбөр 2020-2028" нэртэйгээр хэлэлцэж баталлаа. ОУХБХ (FIFA)-ноос "Covid-19" халдвартай холбогдуулан олгох болсон буцалтгүй тусламжийг клубүүдийг дэмжих, эмэгтэй хөлбөмбөгийг нийслэлд болон орон нутагт хөгжүүлэх зэрэг тодорхой ажилд зарцуулахаар баталжээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ