Таван сая төгрөгийн гурван азтан тодров
2020-09-21

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдар боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан юм.

 

Наймдугаар сард нийт 59,953,978 сая баримт хэвлэгдсэнээс 32,358,965 баримтыг бүртгүүлжээ. 

 

Наймдугаар сарын тохирлын дугаарт 59613991 гэсэн тоо гарч ирснээр

 

  • 30 мянган төгрөгийн азтан - 29175
  • 100 мянган төгрөгийн азтан - 2949
  • Нэг сая төгрөгийн азтан - 329
  • Гурван сая төгрөгийн азтан - 34
  • Таван сая төгрөгийн азтан - 3 азтан тус тус тодорлоо. Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
  •  

Харин Супер тохирлын дугаарт 08367273 гэсэн тоо гарч ирсэн ч супер азтан тодорсонгүй. 

 

Shuud.mn
Сонин хачин