Оросоос Хятад руу илгээсэн хөлдөөсөн бүтээгдэхүүний уутнаас COVID-19 илэрчээ
2020-09-21

Хятадын Жилинь мужид Оросоос импортлосон хөлдөөсөн далайн бүтээгдэхүүний уутан дээрээс COVID-19 коронавирус илэрсэн талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Энэ ачааг анхлан Чанчунь мужийн нийслэл рүү хүргэсэн бөгөөд дараа нь нэг хэсэг нь Фуюй хотод очсон байна. Хөлдөөсөн бүтээгдэхүүний уутнаас коронавирус илэрсний улмаас энэ ачаанд хүрсэн бүхий л хүмүүст  вирус илрүүлэх тест хийж байгаа талаар Интерфакс мэдээлжээ.

 

Өмнө нь Хятадын хоёр хотод импортын хүнсний бүтээгдэхүүнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар мэдээлэл гарч байлаа. Хэдийгээр хөлдөөсөн бүтээгдэхүүний сав боодол дээрээс коронавирус илрэх тохиолдлууд гарсан ч үүнд цочирдох хэрэггүй гэж ДЭМБ мэдэгдэж байсан юм. Учир нь сав баглаагаар дамжин хүнд халдварласан тохиолдол батлагдаагүй гэдгийг онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
биологийн дайн
2020-09-21