ЕБС-ийн 1000 сурагчид цацруулагчтай ханцуйвч тараалаа
2020-09-21

 

Дүүргийн хэмжээнд хүүхэд өртсөн зам тэврийн осол, хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг, дадал хэвшлийг олгох зорилгоор зохион байгуулж буй "Баруун гарын дүрэм дэд хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн 1000 гаруй сурагчдад баруун гарын цацруулагч бүхий ханцуйвч тараах нээлтийн үйл ажиллагааг 143 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

 

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга болон албаны хүмүүс, дэмжих байгууллага болох Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдүүдэд зам тээврийн ослын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулгыг хийж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээсэн 6000 ширхэг баруун гарын цацруулагч бүхий неон ногоон өнгийн ханцуйвчийг эхний удаад тараалаа.

 

 

Арга хэмжээний хүрээнд дүүргийн алслагдсан, эрсдэлтэй сургуулиудаар энэхүү ханцуйвчийг таарна.

 

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй дүүргийн ЗДТГ, ИТХ, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад баярласан талархсанаа илэрхийлье.

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА СОНГИНОХАЙРХАНЧУУД БИД ХАМТДАА

Shuud.mn
Сонин хачин