ОХУ Беларусь, Казахстан, Киргиз, Солонгостой агаарын харилцаагаа сэргээлээ
2020-09-21 10:47

Есдүгээр сарын 21-ний өдрөөс Беларусь, Казахстан, Киргизтэй, Өмнөд Солонгостой есдүгээр сарын 27-ны өдрөөс агаарын харилцаагаа сэргээх захирамжид ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ. Эдгээр орнуудын нийслэл рүү долоо хоногт нэг удаа нислэг үйлдэгдэнэ гэж Коммерсант мэдээлсэн байна. 

 

"Дурдсан орнуудын иргэд болон оршин суух эрхтэй этгээдүүд Орос руу агаарын хилээр нэвтрэх боломжтой. Түүнчлэн Оросын иргэд эдгээр орнууд руу саадгүй ниснэ" хэмээн ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, Беларусьт коронавирусийн батлагдсан тохиолдол 76 мянга орчим, Казахстанд 107 мянга, Киргизд 45 мянга, Өмнөд Солонгост 23 мянга бүртгэгдээд байгаа бол Орост халдварын тохиолдол 1,1 саяыг давсан юм.

 

Агаарын харилцааг сэргээх шийдвэрийг дэд сайд Татьяна Голиковагийн тэргүүлсэн коронавирусийн асуудал эрхэлсэн шуурхай штаб гаргасан. Мөн наймдугаар сараас Оросоос Турк, Их Британи, Танзани болон Швейцар руу нислэг үйлдэх болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин