БНСУ-ын нийслэлд дунд сургуулиуд үйл ажиллагаагаа сэргээлээ
2020-09-21

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын дунд сургуулиуд дахин үүд хаалгаа нээж, сурагчдаа хүлээж авч байгаа талаар Ёнхап агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал буурсан тул ийнхүү танхимаар хичээллэх шийдвэрийг Сөүлийн эрх баригчид гаргасан байна. Харин ахлах ангийн сурагчид танхим болон алсын зайн сургалтыг хослуулсан холимог хэлбэрээр хичээллэх аж.

 

Сурагчдыг танхимаар суралцуулах болсонтой холбоотойгоор бүх сургууль эрүүл ахуйн шаардлага, тэр дундаа хоорондын зай барих журмыг чандлан мөрдөх үүргийг сургуулиуд хүлээхийн дээр нэг танхимд суралцах хүүхдүүдийн тоог ч хязгаарлажээ.

 

Энд дуулгахад, наймдугаар сард Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусийн халдварын дэгдэлт эрс нэмэгдсэний дараа халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг дахин сэргээсэн юм. Одоогийн байдлаар тус улсад  халдварын тохиолдол 22 975 бүртгэгдсэнээс 20158 нь эдгэрч, 383 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09