Малчдыг отроор өвөлжүүлэх ажлыг зохион байгуулна
2020-09-21

 

Мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор 11 дүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд  малыг отроор өвөлжүүлэн хаваржуулах ажил тусгагдаад байна.

 

 ХХААХҮЯам, аймгуудын ХАА-н газраас отроор өвөлжих, хаваржих хүсэлтэй малчдын судалгааг авч ажиллалаа. Тус судалгаанд улсын хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутаг, тусгай хэрэгцээний сумын бүс нутгууд хамрагдаад байна. Тусгай хэрэгцээний отрын нөөц нутгуудад отроор өвөлжих хаваржих хүсэлтэй нийт 16386 өрхийн 8353000 тоо толгой мал багтжээ. ХХААХҮЯ-ны бэлчээр ашиглалт зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж  “Тусгай газар нутгуудын бэлчээрийн даацтай уялдуулан дээрх тоо толгой бүхий малыг өвөлжүүлэх боломжгүй байгаа” гэж хэллээ. 

 

 Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний байдлаар ихэнх нутгаар бороо хур ихтэй учир хадлан тариалалтын үйл явц удааширсан байдалтай байгаа. Мөн есдүгээр сарын дунд үеэр тариалалтын бүс нутгаар цас орохыг ус цаг уур орчны байгууллагаас мэдээллээд байна.  Иймээс  тариаланч, малчдыг дор бүрнээ өвөлжилт, хаваржилтдаа нэн даруй бэлдэх хэрэгтэйг холбогдох байгууллагын ажилтан анхааруулж байна. 

Х.Баяржаргал

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Энэ бичсэнээс малчид юу ойлгох болж байна.
2020-09-21