Трампыг хордуулахыг завдсан эмэгтэйг баривчилжээ
2020-09-21

Хортой илгээмж явуулан, Дональд Трампыг хордуулахыг завдсан этгээд нь эмэгтэй хүн байсан бөгөөд түүнийг хэдийнэ саатуулсан гэж CNN агентлаг хууль сахиулах байгууллагынхнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэйг Канад-АНУ-ын хилээр нэвтрэх гэж байхад нь гаалийн ажилтнууд баривчилсан байна. Эмэгтэйн нэрийг мэдээлээгүй, гэхдээ баривчлагдах үедээ зэвсэглэсэн байсан гэнэ. Ойрын үед түүний хэргийг шүүх аж. 

 

Болсон хэргийг тодруулвал, өнгөрсөн амралтын өдөр Америкийн хууль сахиулагчид АНУ-ын Дональд Трампад хаяглагдсан сэжигтэй илгээмж олжээ. Улмаар энэ илгээмжийг шалгахад рицин гэх хүчтэй хор илэрсэн байна. Канадаас илгээсэн байж болзошгүй энэ илгээмжтэй холбоотой хэргийг Холбооны мөрдөх товчоо болон Нууц алба шалгаж байжээ. Рицин бодис нь циант калийгаас зургаа дахин хортой, үнэргүй, мөн хорны ерөндөг байдаггүй аюулт бодис аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин