У.Хүрэлсүх: Бусдаас гуйдаггүй, эх орондоо бүгдийг нь хийдэг болно
2020-09-21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай танилцлаа.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Ердөө 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр босгох зорилт тавьж байгаа. Сайхан амьдармаар байна. Бусдаас гуйдаггүй, эх орондоо бүгдийг нь  хийж чаддаг, ийм сайхан улс орныг үр хүүхдэдээ үлдээе гэж зорьж байгаа. Би маш тодорхой хугацаа хэлж байгаа шүү. Энэ жилүүдэд долоон томоохон суурь ажлуудыг хийх ёстой.

 

Нэгдүгээрт, Эх орноо эрчим хүчээр хангах

Хоёрдугаарт, Нефть шатахуунаар хангах

Гуравдугаарт, Эрүүл хүнсээр хангах

Дөрөвдүгээрт, Дэд бүтэц хангах

Тавдугаарт, Мэдээлэл технологиор хангах

Зургадугаарт, Хүнд үйлдвэрүүдийг бий болгох

Долоодугаарт, Оюун санааны соён гэгээрүүлэх ажлыг хийх зэрэг ажлуудыг хийсэн байхад үүнийг дагаад боловсрол эрүүл мэндийн салбар хөгжинө. Эдгээр зүйлс 4-8 жил хэрэгжих ёстой. 2024 оны төгсгөлд эдгээр зүйлсийн ихэнх нь ашиглалтад орно гэж бодож байгаа.

 

Жишээлбэл, Монголчууд бид төмөр зам, авто замаа тавьж байна. Нисэх онгоцны буудалтай болсон. Коронавирусээс бол хойшилж байгаа ч энэ онгоцны буудал ашиглалтад орвол жилдээ 3 сая хүн хүлээж авна. Чингис хааны музей, байгалийн түүхийн музей, үндэсний урлагийн их театр баригдана. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгүүдийг шинээр барих зайлшгүй шаардлагатай. Үүнд зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлсэн суулгах эмнэлэг, ХӨСҮТ-ийг шинээр барих, хотоос гаргах ёстой. Мөн хавдар судлалын эмнэлгийг өргөтгөх зэрэг хэрэгтэй хэдэн томоохон эмнэлгүүдээ барьж чадвал гадагшаа доллар урсахгүй болно. Монголчууд өөрсдөө эмчилж чаддаг болно.

 

2050 он гэхэд Монгол Улсын иргэд 5 сая болох тооцоо бий. Энэ ажлуудыг хийж чадвал 2050 он гэхэд өөр хийх ажил байхгүйтэй адилхан. Дараа дараагийн Засгийн газрууд жаргалтай байна. Учир нь суурь ажлуудыг нь бид хийнэ. Үүний төлөө зүтгэхээс өөр арга байхгүй.  Хажуу айлаасаа давс, элчин чихэр гуйдаггүй. Сүүлдээ айлд авах юмгүй болоод амьдрал тогтоод нэг сайхан болдог. Яг үүнтэй адил монгол улс  айл болох ёстой гэж боддог. . Алин болгон бусдаас гуйж, царайчилж, бусдаас хүсэж, дэмжлэг авч амьдрах вэ? Бид өөрсдөө амьдрах ёстой. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол. Энэ бол  ард түмний аж амьдралын чанар. Ингэж чадвал Монгол Улс бие даасан улс болно.

 

Харин бидэнд тусалж байсан улс орнууд, хоёр хөршдөө туслах хэрэгтэй. Хүнс эрчим хүчний экспорт хийх ёстой. Ийм боломж Монгол Улсад бий. Үүний тулд бид сахилга баттай, дэг журамтай ажлын хариуцлагатай, тодорхой төлөвлөлттэй, зохион байгуулалттай ажиллах ёстой. Ингэж чадвал 8-12 жилийн дараа улс шиг сайхан улсыг үр хүүхдэдээ хүлээлгэж өгөх боломж байна. Энэ зорилтуудыг ханган хэрэгжүүлэхийг төлөө ерөнхий сайд, Засгийн газартайгаа бүх талаар хамтарч ажиллахыг уриалж байна. Иргэн эрүүл бол эх орон эрүүл.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Ард түмэн:
яагаад ийм мэдлэггүй юм бэ . наад үйлдвэрүүд чинь тэгээд бүх монголчуудийг ажилтай өндөр цалинтай болгох уу кккккк зүгээр л мэдээд байна шүү цөөхөн хэдэн баячуудийн хороолийнхоо ус тог бэнзэн амьдрах орчин нөхцөлийг хангах гээд л ядаад байдагийг чинь . түүнээс биш талхны мөнгө хэд бэ ард түмэн гэртээ хэдэн төгрөгөөр яааж зовж түлээгээ авч арайчүү осгоод үхчихгүй амьдрадгийг ярихгүй байгаа биздээ . наад зах нь ш дээ хэн хүнд тодорхой шдээ . ард түмний төлөө сайд болсон хүн үнхээр мөн гэж үү кккк
2020-09-23
ард түмэн:
дандаа худлаа шаанаа худлаа сүржин ярина
2020-09-22
хойд Солонгосын үзэл баримтлал яг ийм
2020-09-22
Zochin:
Ene end tend said darga nar ochihoor yagaad ene tusviin hurungiig ene ard ni ulguutei bgaa huldaas geh met demii yumand urj bdag yum be? Ene neg pop yavlaa, ene huldaas hog bolood l hotsorno... iim demii yumaa bolio novsh gej...
2020-09-22
Хмммм:
Ёстой дэмийрдэг сдаааааа шүүүүү энэ хүүүүүүүүүр
2020-09-22
Хмммм:
Ёстой дэмийрдэг сдаааааа шүүүүү энэ хүүүүүүүүүр
2020-09-22
Хмммм:
Ёстой дэмийрдэг сдаааааа шүүүүү энэ хүүүүүүүүүр
2020-09-22
Хмммм:
Ёстой дэмийрдэг сдаааааа шүүүүү энэ хүүүүүүүүүр
2020-09-22
зочин:
бидний гучин жил хууртсан дэлхийн хөгжлийн чиг хандлага хоёр хөршийн бодлого олон түмний минь хүсч хүлээж байгаа хүлээлт алдсан цаг хугацаа энэ хүний мэдлэгийн цар хүрээ болиё гэхэд хэрэгжүүлэх бодлогынх нь байгаа царай яаандаа наад зах нь хэдэн үеэрээ төлөвлөлт бодлого нь алдагдсан мөн л нөгөө улаанбаатартайгаа зуралдах юм яриад бас болоогүй ахиад хоёроос гурван сонгуулийг надад өгчих гэх нь холгүй үгүй шүү хийсэн бүтээсэн итгэл баталга бий болгосоноор чинь монголчууд сонголтоо дор бүр нь хийнэ усны хүрэлцээ асуудал болж байгаа улаанбаатараа шийдчих уулын орой жалгаар дүүрсэн ядарсан иргэдийнхээ амьдралын баталгааг хангачих төрийг хүчгүйдүүлж сонгуульд хүч өгдөг төсвийг залгидаг төрийн албаны занхайсан залгидаг бүтцээ өөрилж цомхотго буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ шүү
2020-09-22
zochin:
Дэлхий даяаршиж бусадтай хамтран хөл зэрэгцэн хөгжиж байхад энэ нөхөр хөмөрсөн тогоон дотор амьдрах тухай ярих юм. Ерөнхий сайдаа танд болон танай намд итгэх Итгэл алдарч байна шүү.
2020-09-21
Зөв хөө.
2020-09-21
Yaag unen.
2020-09-21
irgen:
UB-iin tovoor shineer barliga byy bari, zovhon zasaj saijruul, hotiin zahaar byh dyyrgyydee hogjyyl surguuli zezerleg ajliin bairgui hotiin zahiin dyyrgyydiig shinechil !!!!
2020-09-21
Zochin:
unen ug helsen hund uher hurtel oshootei gj zutgejil ywaa hun dee
2020-09-21
зочин:
дэмжиж байна
2020-09-21
ЗӨВ... САЙН БАЙНА.:
НААД ДЭЭРЭЭ НЭМЭЭД УЛААНБААТАР ХОТООС ЗҮҮН ТИЙШЭЭ БАГАНУУРААС НААХНА. БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАА ГАРГАЧИХАА. БҮХ ШОРОНГУУД БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАА ЧОЙР ЛУУ ГАРГАЧ, БҮХ ТӨРИЙН ТОМ БАЙГУУЛЛАГУУДАА ХАРХОРИН РУУ ГАРГАЧИХ, ТЭГЭЭД ТӨМӨР ЗАМАА БОГД УУЛЫН УРДУУР ГАРГАЧИХ. ЯААГ Л 800-900,000 ХҮНТЭЙ ХОТ ҮЛДЭНЭ. САЙХАН ТААРНА.
2020-09-21
Yaag unen.