DCON-2020: Монгол сурагчдын санаа 10 сая иенийн хөрөнгө оруулалт авах боломжтой
2020-09-21

8 дугаар сарын 22 нд Токиод ”Коосэн DCON” гэдэг бизнес контэст зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд Монголоос баг оролцон өрсөлдсөн тул би шалгаруулалт болсон газар нь очиж суравжилсанаа та бүхэнд хүргэе гэж бодлоо.

 

Эхлээд, ”Коосэн DCON” гэж юу болох тухай товч танилцуулъя. Өнөө цагт дэлхийн олон судлаачид өрсөлдөж буй AI( Artificial Intelligence) буюу хиймэл оюун ухааны Deep Learning технологийг ашигласан, тулгарч буй асуудлын шийдлийг санал болгосон бизнес санаа, төлөвлөгөөгөө сурагчид танилцуулж, өрсөлддөг уралдаан юм.

 

Коосэн бол Японы техник, технологийн ахлах сургууль гэдэг үгний товчлол юм. Японд шилдэг сайн сурагчдыг сургаж, хөгжүүлдэг 5 жилийн сургалттай ийм ахлах сургууль 57 бий. Япон хэв шинжит гурван Коосэн 2014 онд Монголд зэрэг байгуулагджээ. ШУТИС-ийн харьяа Коосэн, Монгол Коосэн Технологийн коллеж, Шинэ Монгол Коосэн. Энэ удаагийн ”Коосэн DCON”-д энэ гурван сургуулийн хамтарсан баг оролцсон юм.

 

Энэ уралдааны талаарх нэвтрүүлэг есдүгээр сарын 6 болон 13-нд “Эн Эйч Кэй” –ээр гарсан. Монголд бас удахгүй телевизээр нэвтрүүлэг гарна гэж сонссон. За ингээд уралдааны тухай сурвалжилсанаа хүргэе.

 

Уралдааны талбай том танхим боловч, энэ удаа шинэ төрлийн коронавирусийн халдвараас болоод бүх баг интернэтээр холбогдон оролцсон юм. Танхимд зөвхөн зохион байгуулагчид, уралдаантай холбоо бүхий хүмүүс л орж гарч болно. Шүүгчид болон зохион байгуулагчдаас гадна ивээн тэтгэгчдийг олж харж болж байна.  “KDDI”, “Коника Минолта” гэсэн Монголд ч танил нэрс харагдана. Ивээн тэтгэгч биш ч “Тоёота”, “Тошиба” компанийн төлөөлөгчид бас иржээ. Эдгээр компаниуд бол Коосэн төгсөгчдийн ихээр авч ажиллуулдаг компаниуд.

 

Тэмцээн эхэллээ

 

 

Танхимын зүүн талд хөтлөгч болон зохион байгуулагчид. Голд нь онлайнаар оролцож буй сурагчид, баруун талд шүүгчид болох, хөрөнгө оруулагчид.

 

 

Зохион байгуулах хорооны дарга нь Токиогийн Их Сургуулийн Мацүо багш. Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн талаар Япондоо урдаа барьдаг судлаач гэгддэг хүн. Мацүо багшийн тэнхимээс хийдэг лекцэнд би хоёр удаа сууж байсан. Бодож байснаас хамаагүй залуу, энгийн хүн байна гэсэн сэтгэгдэл надад төрж байсан.

 

 

Японоос оролцож байгаа 10 баг болно.

 

 

Монголоос оролцож буй баг. Бүх 11 баг заалны гол дахь дэлгэцэнд гарч ирлээ.

 

 

 

Монголын баг баруун дээд талаас 3 дахь нь, Монголын төрийн далбааг хараад шууд танихаар байв. Баг таван гишүүнтэй боловч, энэ өдөр 3 нь оролцож байна.

 

Танилцуулгаа ердөө тавхан минутанд багтаах ёстой. Нилээд базаж, хүчтэй мессэж өгөхгүй бол болохгүй. Тэгээд асуулт хариулт 3 минут. Энэ ч бас маш богино хугацаа.

 

 

Асуултыг вэнчур капиталистууд буюу хөрөнгө оруулагчид асууна. Сургуульд хийдэг илтгэлээс энэ хэсэг нь өөр юм. ”За сайн байлаа, хичээлээ” гэхээс илүү, бодит амьдрал дээр бизнес болох уу , үгүй юу, үнэхээр үнэ цэнтэй юу гэдэг талаас нь харж асуулт асуун, дүгнэнэ.

 

Танилцуулга эхэллээ

 

 

Эхний баг Кагава Коосэн байлаа. Дэлгэцний голд гарч буй нь сурагчид, зүүн доод талд багийн ментор нь харагдаж байна. Менторууд сурагчдын судалгааны ажлыг “бизнес план” болгоход нь зөвлөж байгаа хөрөнгө оруулалтын компанид болон зөвлөхөөр одоо ажиллаж буй хүмүүс.

 

5 минутын танилцуулга, 3 минутын асуулт хариултын дараа хөрөнгө оруулалтын сангийнхан “хөрөнгө оруулалт хийж болохуйц” гэж үзвэл О бөөрөнхийг, үгүй гэвэл Х өгнө. Бүх танилцуулга дууссаны дараа “хөрөнгө оруулалт хийж болохуйц” гэж үзсэн төслүүдийг үнэлэн хэдийг оруулахаа шийднэ. Энэ үнэлгээ, хөрөнгө оруулах дүнгээр байрууд эзэлнэ. Нийт үнэлгээ тэнцсэн тохиолдолд цугларсан мөнгөн дүнгээр дараалуулна.

 

Нийт үнэлгээ  гэдэг нь сурагчдад шууд мөнгө өгөх бус, энэ төслийг хэрэгжүүлэх компани байгуулсан тохиолдолд тэр компанийн үнэлгээ юм. Тэгээд ийм үнэлгээтэй компанид хэдий хэр хөрөнгө оруулах вэ буюу өөрөөр хэлбэл хэдэн хувийг хувьцаа хэлбэрээр эзэмших вэ гэсэн үг. Жишээлбэл, 100 сая иенээр үнэлэгдсэн бол хөрөнгө оруулагч, 10 хувь буюу 10 сая иен оруулахад бэлэн гэдгээ илэрхийлж болно. Мөн түрүүлсэн багт шагналын 1 сая иен  монгол мөнгөөр 26 сая төгрөг очно. Энэ бол ямар нэгэн нөхцөл тавилгүй шагнаж буй мөнгө учир сурагдад бас урам өгөх байх.

 

Монголын баг гуравт гарч ирлээ

 

 

Баг таван гишүүнтэй боловч, танилцуулгаа гурвуулаа хийлээ. Ментор нь Коосэн карьер боловсролын судалгааны хүрээлэнгийн Сүгано сан гэж хүн байна.Төслийн нэр нь ”IOT сенсор болон, deep learning ашиглан ой хээрийн түймрийн хурдан мэдэх, тархалтыг тооцоолох нь “

 

 

Монголд ой хээрийн түймэр их гардаг, дэлхийн бусад улсуудад ч ойр ойрхон гарч байгааг жишээ болгон дурджээ.

 

 

Танилцуулга дууссаны дараа, асуулт хариулт яваад хөрөнгө оруулагчдыг үнэлгээг сэтгэл зовнин, догдлон хүлээж байлаа.

 

 

Нэг компани хөрөнгө оруулж болохоо илэрхийллээ. Гайхалтай. Нийт оролцсон 11 багаас 2 багийн танилцуулганд нэг ч “зөвшөөрөл” гараагүй гэхэд Монголын багт сонирхолтойгоо илэрхийлсэн тул баяртай байна. Харин одоо мөнгөн дүн хэдийг оруулъя гэх бол.

 

Цаашид бүх багууд ар араасаа танилцуулгаа танилцууллаа. Завсарлагаанаар өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлсэн багийн тухай мэдээллээ. Тэгсэн чинь ноднин түрүүлсэн баг нь монгол сурагчид байв. Нагаока техник, технологийн коосэнд сурдаг Содоо, Номухай хоёрын төсөл байжээ.

 

 

Тэд цахимжуулалт хийж амжаагүй жижиг, дунд үйлдвэрийн газруудад хиймэл оюун ухаан буюу AI нэвтрүүлэхэд нь туслах төсөл танилцуулсан байна. integrAI гэж нэрлэжээ. Аналог тоолуурыг AI-р уншуулан дижитал болгох технологи юм.

 

 

Бодит амьдрал, үйлдвэрийн газарт хэрэг болох технологийг бодож олжээ. Нагаока техник, технолгийн коосэн миний төрсөн нутаг болох Нийгата мужийн төв хэсэгт байдаг.

 

 

Нагаока хоттой хөрш залгаа Цубамэ болон Санжо  хотуудад жижиг, дунд үйлдвэрийн газрууд олноор байдаг юм. Ийм газруудтай хамтарсан болов уу. Бахархмаар юм. Энэ судалгаа бодит бизнес болоосой гэж хүсч байна.

 

Монголын багаас гадна сонирхол татсан багуудыг танилцуулъя.

 

 

Сасэбо аж үйлдвэрийн коосэний баг “deep learning ашиглан загасыг хурдтайгаар ялган таних систем” хийжээ. Маш өвөрмөц, агшин зуурт ямар загас болохыг таньж ялгана. Энэ багийн төсөлд 5 компаниас 4 нь хөрөнгө оруулж болно гэж дүгнэсэн. Өндөрөөр үнэлэгдлээ. Бас нэг сонирхолтой баг байна.

 

 

Окинава коосэний баг “deep learning ашиглан далайн гүнийг хамгаалах төсөл” хийжээ. Гурван хиймэл оюун ухааныг суулгаж өгсөн, далайн гүний дроноор гүний ургамал зэргийг хамгаалахад ашиглаж болно гэжээ. Далайн гүний дрон гэж би өмнө нь сонсож байгаагүй, ер нь түгээмэл зүйл биш бололтой. Энэ баг өөрсдөө ийм дрон хийчихсэн гэхээр гайхахгүй байхын аргагүй. 5 компаниас 3 нь хөрөнгө оруулж болно гэж үзэв. Ингээд эцсийн мөнгөн дүн буюу байр эзлүүлэлтийг зарлах нь. Ямар шалгуур тавигдахыг  дахин нэг тодруулъя.

 

Танилцуулга, илтгэлийг сонссон хөрөнгө оруулалтын сан төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үзэх эсэхээс шийднэ. Хөрөнгө оруулалт авах боломжтой төсөл нь 11 сургуулиас 9, энэ 9 дотор Монголын баг ч багтсан. Энэ багуудад бизнесийн хувьд үнэлгээ өгнө, өөрөөр хэлбэл өнөөгийн үнэ цэнийг тогтооно.

 

Үнэлгээ мөнгөн дүнгээр тогтох боловч, үнэлгээг тогтоохдоо  борлуулалтын орлого, ашгийн тооцоо гэх мэт эдийн засгийн үнэ цэнэ, үйл ажиллагааны учир утга гэх мэт нийгмийн үнэ цэнэ, зах зээлийн багтаамж, хамрах хүрээний боломж, хүмүүсийнх нь эрмэлзэл, философи, оролцогчдын чадавхи зэргийг харж үзнэ.

 

 

 

Үнэлгээг гаргаж ирэх томъёо байхгүй ч, хөрөнгө оруулагчид өөрсдийн мэдрэмж, туршлагааараа дүгнэнэ. Тэгээд компаниар бол хэдий хэрийн компани вэ , хэдийг хөрөнгө оруулж хэдэн хувийг эзэмших вэ гэсэн тодорхой дүн хэлнэ гэсэн үг. Энэ дүнгээр байр эзэлнэ. Нийт үнэлгээ адилхан бол татаж чадсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр байр дараалуулна.

 

Монголын баг 7 дугаар байр эзлэв

 

 

Нийт үнэлгээ 50 сая иен, түүнээс 10 сая иенийг хөрөнгө оруулагч гаргахаа илрэхийлсэн. Өөрөөр хэлбэл энэ төслөө хэрэгжүүлэхээр компани байгуулбал 10 сая иен 260 сая төгрөг оруулж болно гэсэн үг. Баяр хүргэе.

 

“Монголоос оролцсоныг” “ дэлхийд тулгамдаж буй асуудлыг харсан шийдэл”-ийг үнэлсэн гэнэ. Мацүо багштай ярилцаж байхад зүгээр ам бус, яг хийнэ гэвэл энэ хэмжээний мөнгийг гаргана гэдгийг баталж байлаа. Мэдээж хууль эрх зүйг анхаарч харах байх. Монголын хүүхэд, залуу үед урам өгсөн явдал гэж бодлоо.

 

Гуравдугаар байрт, Сасэбо коосэнийн агшин зуурт загас танин ялгах систем шалгарлаа.

 

 

Нийт үнэлгээ 500 сая иен монгол төгрөгөөр бол 13 тэрбум төгрөг, шууд хэрэг болох төсөл гэж үзэж байх шиг. Үүнээс 50 сая иенийг гаргахаа амлаж байна.

 

Хоёрдугаар байрт Торибанэ Шёосэн Коосэн цитрусийн төрлийн жимс жимсгэнэ тариалах систем шалгарлаа. Нийт үнэлгээ хоёрдугаар байртай ижил 500 сая иен , гэхдээ 70 сая иений хөрөнгө оруулалт татах боломжтой байсан юм. ХАА, жимсчдийн хэрэгцээнд нийцэх ажил гэж үзэв.

 

Нэгдүгээр байрт хэн шалгарах бол?

 

 

Үнэхээр их баярлаж байгаа эдгээр хүүхдүүд бол Токио Техонологийн Коосэний :::док буюу цэгийг автоматаар орчуулах багийнхан. Үнийн дүнгээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр их оруулах ач холбогдолыг нь үнэлсэн хэрэг биз ээ...

 

 

Нийт үнэлгээ ижилхэн 500 сая иен боловч, нэг компанийн дангаараа 100 сая иен оруулахад бэлнээ илэрхийлсэн нь нэгдүгээр байр эзлүүлэв. Хөрөнгө оруулалтын компани шууд дараагийн шатны ажлуудаа ярилцах уулзалтанд тэднийг урьжээ. 100 сая иен гэдэг нь 2.6 тэрбум төгрөг шүү дээ.

Ийнхүү DCON 2020 амжилттай явагдаж өндөрлөлөө. Зохион байгуулагчдын нэг ажилтан нь Мацүо багшаас та ярилцлага авах уу гэж байна.

 

Мацүо багшаас хоёр зүйлийг тодрууллаа.  Монголын багт амласан 10 сая иений хөрөнгө оруулалт бодитоор хийгдэх үү гэхэд “дээр дурдсан бодитой” гэж хариулсан.

 

Нөгөөх нь энэ удаа Монголоос баг оролцсонд их баяртай байсан, цаашид оролцох боломжтой юу гэж асуулаа. Хариуд нь, “Энэ тэмцээнийг олон улсын хэмжээний болгох хүсэлтэй тул Монголын баг ч цаашид оролцоосой гэж хүсч байна гэлээ.

 

Монголын хүүхэд , залуус хүсэл мөрөөдөлтэй байхуйц, бас бизнес болох боломжтой ийм арга хэмжээнд оролцоосой гэж хүсч байна. Энэ DCON ий давуу тал нь түрүүлээгүй байсан ч, хөрөнгө оруулалт татах боломж нээлттэйд юм.

 

Сурагч байсан ч 260 сая төгрөгний хөрөнгө оруулалт авч чадаж байна. Түрүүлсэн баг 1 тэрбум 300 сая төгрөгөөр үнэлэгдэж болж байна. Монголын хүүхэд, залуучууд ч бас венчур сэтгэлэгээгээр дэлхийд гарах болтугай.

 

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш асан, зөвлөх Тазаки Масами

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
манай их дээд сургууль:
Бизнесийн салбар хамтраад нэвтрүүлээсэй билээ
2020-09-21
Ном:
Намхай бишээ Номуха
2020-09-21