Сергей Лавров: Монголд айлчлах урилгыг хүлээн авлаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг Улаанбаатарт айлчлахыг урьсан бөгөөд энэ урилгыг хүлээн авсан гэж Сергей Лавров мэдэгджээ.
"Уулзалтын төгсгөлд ноён сайд намайг Улаанбаатарт дахин айлчлахыг урьсан. Би энэ урилгыг таатайгаар хүлээн авлаа" хэмээн Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны хамт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Түүнчлэн бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх тал дээр хоёр тал ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн хэмээн цохон тэмдэглэсэн байна.
"Намайг болон манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан Оросын талд талархал илэрхийлье. Ирэх 2021 онд Лавров сайдыг Монголд хүлээн авна гэдэгт найдаж байна" хэмээн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайван мэдэгджээ.
Түүнчлэн хоёр орны үр ашигтай хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа цохон тэмдэглэсэн гэж РИА Новости дамжуулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ