Сергей Лавров, Н.Энхтайван нар орос хэлийг дэмжих төслийг хэлэлцжээ

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай Москва хотноо уулзах үеэрээ Монголд орос хэлийг дэмжих хамтарсан төсөл хөгжүүлэх талаар хэлэлцсэн гэж РИА Новости мэдээллээ.
"Боловсролын салбарт манай хоёр улс нягт хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд бид манай холбооны төсвийн зардлаар Монгол Улсаас Оросын их дээд сургуульд суралцах тэтгэлгийг нэмэгдүүлсэн" хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Монгол Улсаас 3000 орчим оюутан Орост суралцаж байгааг Оросын Гадаад хэргийн сайд хэлэлцээрийн төгсгөлд онцолсон байна. "Энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлж, манай хөршийн нутаг дэвсгэр дээр орос хэлийг дэмжих хамтарсан төслүүдийг Монголд хөгжүүлэх талаар бид ярилцлаа" хэмээн Лавров мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ