Эрхүү, Буриадад газар хөдөлжээ

Мягмар гарагт шилжих шөнө Байгал нуурын бүсэд газар хөдлөлт болжээ. Оросын Онцгой байдлын яамны мэдэгдсэнээр газар хөдлөлтийн магнитуд нь 5,9 байсан бол голомт нь Слюданскийн Култук суурингаас 15 километрд байсан гэнэ. Газар хөдлөлтийн улмаас хохирсон, гэмтсэн хүн гараагүй байна.
Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр, үндсэн газар хөдлөлт болсны дараа 2-3 магнитудын хүчтэй чичиргээ үргэлжилжээ. Улмаар Эрхүү хотод өндөржүүлсэн бэлэн байдлын горим тогтоосон байна. Түүнчлэн Буриадын дөрвөн нутагт 2,5-3 баллын хүчтэй газар чичирхийлэлт мэдрэгджээ.
Улмаар өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн улмаас барилга байшин нураагүй ч байгууламжуудад цууралт, эвдрэл гарсан эсэхийг тусгайлан шалгахаар болсон байна.Буриад даяар найман ажлын хэсэг гарч барилга байгууламжийг шалгах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ