ШУУД: Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж байгаа юм.
Улсын дээд шүүх дэргэдээ судалгаа сургалтын хүрээлэнтэй байхаар төсөлд тусгасан бөгөөд төсөлд шүүгчийн цалин хангамж, нэмэгдлийн талаар мөн тусгасан. Одоогийн байдлаар шүүгчийн цалин төрийн албан хаагчдын дунд хамгийн өндөр гэж яригддаг ч өнөөдрийн нөхцөлд тийм ч өндөр биш байгааг Хууль зүйн сайд хэллээ.
-
Шүүхийг төрөлжүүлэн дагнах,
-
Шүүхийг цхимжуулах
-
Үндэсний юулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрх түдгэлзүүлэх үндэслэл хасах
-
Шүүгчийн тусла, шүүхийн захиргааны аилжтан
-
Шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, суралцах эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх бол ШЕЗ чөлөө олгоно гэх мэт заалтыг тусгажээ.
Шүүхийн ачаалал өндөр байгаа бөгөөд анхан шатны шүүхийн нэг шүүгчид 200 хэрэг ногдож байгаа гэдгийг салбарын сайд хэлээд хуулийн төсөлд ажил хэрэгчээр саналаа өгөхийг хүссэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухайд иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэж хандаж байхад шүүхэд 5 жил хүртэл удааширсэн тохиолдол байгаа бөгөөд эргээд гүйцэтгэлийг хангуулах гэж мөн хугацааг зарцуулж байна гэдгийг тэрбээр онцолсон юм. Одоогийн байгаа тогтолцоо хэвээр үргэлжилвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлд дорвитой өөрчлөлт орохгүй гэдгийг хэлж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-ҮАБЗ-ийн гурван гишүүний шийдвэрээр эрх бүхий албан тушаалыг халдгийг болиулах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах нь зүйтэй. Хэлэлцүүлгийн явцад тулгамдсан асуудлуудыг ажил хэрэгчээр ярих хэрэгтэй гэлээ.
Дараагаар нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх н.Болд танилцуулж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ