Он гарсаар 39,786 газар хөдлөлт бүртгэгджээ
2020-09-22 10:24

 

Есдүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

 

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Нийгмийг донсолгох хэрэггүй:
Хаа сайгүй болж л байдаг шүү дээ, газар чичирхийлэл, түүнийг дэвэргэж нийгмийг донсолгож, түүн дээрээ дөрөөлөн улсын төсвийг цохидог арга манайд дэлгэрээд удаж байгаа шүү
2020-09-22