COVID-19: Британид вакцины туршилтын оролцогч хүнд өвдсөн хоёр дахь тохиолдол гарлаа
2020-09-22

Британид явагдаж байгаа AstraZeneca компанийн коронавирусийн вакцины туршилтад оролцож буй сайн дурын өөр нэг оролцогч өвдсөн талаар ВВС мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр сайн дурын оролцогч "хөндлөн миелит" гэх "ноцтой мэдрэлийн өвчин" туссан гэнэ. 

 

Өмнө нь өөр нэг оролцогч эмэгтэйд мөн л ийм онош тавьсан бөгөөд тэрбээр вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа ийм өвчин тусчээ. Улмаар есдүгээр сарын зургааны өдөр вакциныг турших ажлыг дахин зогсоосон байна. Өнөөдрийн байдлаар вакцины туршилтын ажлыг Их Британи, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкт сэргээсэн бол АНУ-д туршилтыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүй юм.

 

Британид явагдаж буй вакцины туршилтын оролцогч өвдсөн тохиолдол хоёр дахиа гарсны дараа дэлхий даяар 18 мянга гаруй хүнд вакцинаа хийсэн AstraZeneca компани мэдэгдэл гаргасан байна. 

 

"Энэ хоёр тохиолдол вакцинтай холбоогүй л болов уу. Хоёр оролцогчид илэрсэн өвчин нь вакцинтай холбоотой эсвэл холбоогүй гэсэн нотлох баримт байхгүй" хэмээн боловсруулагч компани мэдэгдсэн байна.

 

Хөндлөн миелит гэдэг нь бусад биенд ч нөлөөлж болохуйц нугасны мэдрэлийн үрэвсэл бөгөөд  AstraZeneca  компанийн вакцины туршилтад оролцсон хоёр ч хүнд ийм өвчин илэрсэн нь цаашдаа энэ компанийн вакциныг ашиглахыг хориглох нөхцлийг ч үүсгэх бүрэн боломжтой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baruuniihan vakzinaa hiij chadahgui baigaa ayultai tendees byy avaarai, er ni oor umnii vakwinch gesen anglid dandaa l tegj baidag shdee olnooroo yyhej baisan er ni ...
2020-09-22