Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ахмад настан Хараа голд осолджээ
2020-09-22 12:27

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Мод үржүүлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/“Хараа” голын эрэг дээр 6 иргэн зугаалж явснаас тус сумын 14 дүгээр багийн харьяат иргэн О /70 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ сураггүй болжээ.

 

Эрэн хайх аврах ажиллагааны тухай мэдээллийг 09.18-ны өдрийн 21:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 22 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 09.21-ний өдрийн 11:14 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:39 цагт сураггүй болсон газраас баруун хойд зүгт 3.3 км-т “Ногоон модны гүүр” гэдэг газраас “Хараа” голын уснаас цогцсыг олж, тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна. 

 

Иймд иргэд, олон нийт гол, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин