ВИДЕО: Талийгаач охины гэр бүлд нийгмийн ажилтан тусгайлан ажиллаагүй
2020-09-22

 

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал:

 

-Талийгаач охин цагдаагийн байгууллагад хандаж байсан гэсэн мэдээлэл байна.  Энэ үед яагаад эрсдэлийн үнэлгээ хийгээгүй вэ?

 

-Есөн настай охин амь насаа алдсан золгүй явдлын талаар өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлсэн. Монгол Улс хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүх орчинд хүүхдийн хүчирхийллийг  хуульчлан хориглосон улс орон. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдол бүрд иргэн заавал мэдээлэх чиг үүргийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хуульчилсан. Гэсэн хэдий ч есөн настай  охин өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан гэдэг мэдээллийг холбогдох анхан шатанд чиг үүргийн хариуцлага хүлээж ажилладаг хамтарсан баг мэдээлээгүй. Цагдаагийн байгууллагын ажилтан тухайн гэр бүлийн асуудал дээр анхаарал хандуулж ажиллаагүй гэх мэт урьдчилсан мэдээлэл байгаа.

 

Мөн 2018 оны арваннэгдүгээр сард талийгаач охин алга болчихлоо гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад, хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байсан байна. Тухайн дуудлагын шийдвэрлэлт нь хоёр цагийн дараа тухайн хүүхэд орон нутагт байдаг эмээтэйгээ ярихаар гарсан  бөгөөд хажуу хүнсний дэлгүүрээсээ оллоо гэсэн мэдээллийг эцэг эх өгч байсан. Охинтой холбоотой мэдээллийг өчигдрөөс эхлэн цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн утас, хамтарсан багийн ажиллагааны талаар тодруулсан.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хамтарсан багийн бүтэц чиг үүргийг хуульчилж өгсөн. Хамтарсан баг анхан шатанд тухайн хороо өрхийн судалгаа мэдээллийг тогтмол гаргах, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг судалж, мэдээллийг сар бүр шинэчлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл болоод хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд хамтарсан баг шуурхай арга хэмжээ авч 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийх, цагдаагийн ажилтан аюулын зэргийг үнэлгээг хийх улмаар холбогдох мэргэжлийн байгууллагууд, дараагийн шатны байгууллагад холбон зуучлах, шуурхай ажиллах чиг үүрэгтэй байдаг.

 

Гэтэл урьдчилсан цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр тухайн өрхийн мэдээлэлд хамтарсан баг анхаарч ажиллаагүй байна. Өнгөрсөн зургадугаар сард ГССҮТ-д хүүхэд тоглоомын талбайгаас унаж гараа гэмтээчихлээ гээд ээжтэйгээ үзүүлж байсан юм билээ. Тухайн үед гэмтлийн эмнэлэгнээс хавирга нь бороолж эдгэж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан гэдэг мэдээлэл бий. Үүнийг Баянзүрх дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Шат шатны мэдээллийг цуглуулж байна. Хэрэв нийгмийн ажилтан энэ нөхцөл байдлыг мэдсэн хэрнээ тухайн гэр бүлд тусгайлан ажиллаагүй, дараагийн шатны байгууллагад мэдээлээгүй гэдэг асуудлыг мэдээллийг бүрэн тодруулсныхаа дараа нухацтай авч үзэх шаардлага бий.  

 

-Хамтарсан багийг чадавхжуулах сургалт зохион байгуулагддаг.  Ер нь хэдэн хүн ам тутамд нэг нийгмийн ажилтан ажилладаг вэ?

 

-2017 оноос хамтарсан багийг чадавхжуулах чиглэлийн ажлуудыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна. Жилд дунджаар хамтарсан багийн мэргэжилтэн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 1-2 удаа зохион байгуулдаг. Нөгөө талаас хамтарсан багт ажиллаж байгаа бүтэц орон тооны 30 орчим хувь нь жилд байнга өөрчлөгддөг. Тиймээс хэдийгээр жилд 1-2 удаа чадавхжуулах сургалт зохион байгуулдаг ч тогтвортой ажиллах асуудлыг анхаарах шаардлагатай. Мөн 5000, 10000 хүн ам тутамд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Тухайн нийгмийн ажилтан хамгийн багадаа 700-800 өрхтэй ажиллаж байгаа. Тиймээс нийгмийн ажилтны ачаалалд анхаарах хэрэгтэй байна.

 

Сүүлийн гурван жилд хамтарсан багийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулснаар анхан шатанд кейс шийдвэрлэлтийн хувь өссөн. 2016 онд нийт тохиолдлын 43 хувийг шийдэж ажиллаж байсан. 2017 онд 53,6 хувь, 2018 онд 78 хувь, 2019 онд 79,8 орчим хувьтай байна. Нэг талаас хамтарсан багийн гишүүд анхан шатны илрүүлэлт, хариу үйлчилгээ үзүүлэх чадавх сайн байна. Нөгөө талаас хүүхэд хамгааллын үйлчилгээний зардал төсвийг 2018 оноос нэмэгдүүлж ажилласан. Үүнтэй холбоотойгоор  шат шатны ажлуудад тодорхой хэмжээний эерэг үр дүн гарч байна. Он гарсаар нийт 9126 хүүхдэд хүүхэд хамгааллын хувийн хэрэг нээгээд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн, хүүхэд хамгааллын зайлшгүй тусламж дэмжлэг шаардлагатай тохиолдол гэж үзэх хэрэгтэй.

 

Эрсдэлийн программд он гарсаар 21400 орчим хүүхэд бүртгэгдсэн. Эдгээр хүүхдээс 7600 гаруй хүүхдийн тохиолдол дээр ажиллаж хэргийг бүрэн шийдвэрлэсэн байна. Эрсдэлийн программд бүртгэгдсэн хүүхдүүдийг эрсдэлгүй, дунд, өндөр эрсдэлтэй  гэсэн бүлэгт хувааж үздэг. Эрсдэлгүй бүлэгт байгаа хэдий ч гэсэн  урьдчилан сэргийлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл 9126 тохиолдол нь  хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжиж мэдээлэл нь ирсэн, иргэдийн өргөдөл гомдлоор, анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан баг илрүүлээд дараагийн шат руу шилжүүлсэн гэсэн тохиолдлууд байгаа.

 

Хүүхэд хамгааллын зардал нэмэгдсэн гэлээ. Хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? Зарцуулалт нь?

 

-Хүүхэд хамгааллын зардал 2018 оноос үе шаттай нэмэгдсэн. Хэдийгээр хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлсэн ч гэсэн дахин нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Ялангуяа орон нутгийн төсвөөс хамтарсан багийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

 

Хүүхдийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Хүүхэд аливаа нэгэн хүчирхийлэлд өртсөнийг иргэн бүр заавал мэдээлэх ёстой. Хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа сургуулийн багш, нийгмийн ажилтан, эмнэлгийн ажилтан бүгд мэдээлж байх ёстой. Иргэн, хөрш айл хэн ч байсан мэдээлсэн тохиолдолд хүүхдэд үйлчилгээ үзүүлэх систем нь байна. Улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр 11 нэг цэгийн үйлчилгээ байж байна. Нэг цэгийн үйлчилгээ түр хамгаалах байраар эрсдэлтэй, эрсдэлийн түвшин дунд болон түүнээс дээш,  тухайн хүчирхийлэгч нь хүүхэдтэй хамт байгаа тохиолдолд 7-оос дээш насны хүүхдийн хувь саналыг асууж тусгаарлана. 7-оос доош насны хүүхдийг шууд тусгаарлана гэсэн холбогдох хуулийг дагасан журмын зохицуулалт бий. Он гарсаар улсын хэмжээнд 1248 орчим хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээнээс үйлчилгээ авсан байна. Үүнээс агентлагийн дэргэдэх хүүхэд хамгааллын харуй үйлчилгээ түр хамгаалах байраар  наймдугаар сарын 30-ны байдлаар 678 хүүхэд үйлчилгээ авчээ. Үүнээс харахад нийт ачааллын 50 гаруй хувь нь нийслэлд төвлөрчихсөн. Энэ жил коронавирус хорио цээрийн үед гэр бүлийн хүчирхийлэл, зөрчил ихэссэн. Үүнийг дагаад 108 утсанд дуудлага мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 мянгаар өссөн. Түр хамгаалах байраар үйлчилгээ авсан хүүхдийн тоо өссөн байна.

 

Энэ бүхнээс харахад салбар дундын зохицуулалт уялдаа холбоо, урьдчилан сэргийлэх, нийгмийг соён гэгээрүүлэх ажил  өргөн хүрээтэй, үе шаттай, тасралтгүй байх ёстой. Үүнд нь зориулсан төсөв хөрөнгө, төлөвлөгөө бүх зүйл уялдах ёстой. Нөгөө талаас анхан шатанд гэр бүл хүүхдийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн нийгмийн ажилтан байдаггүй. Тиймээс хүүхэд гэр бүлийн чиглэлээр гарч байгаа бодлого шийдвэрийг хүргэх, илүү үйлчилгээний чанар хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг илүү бодлогын түвшинд анхаарах ёстой. Мөн хүүхдийн хөгжил оролцоо, соён гэгээрүүлэх чиглэлийн үйлчилгээний зардал, орчныг бүрдүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй.  

 

-Талийгаач охин өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байсан уу?

 

БЗД-ийн 23-р хорооноос ирсэн мэдээллээр 12 настай эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр настай эрэгтэй дүүтэй, ээж нь жирэмсэн гэсэн мэдээлэл бий.

 

-Тухайн хүүхдийн талаар архив үүсэн байсан уу?

 

-БЗД-ийн ГБХЗХХ-т тухайн хүүхдийн мэдээлэл бүртгэгдэж байгаагүй. Хүүхдийн мэдээллийг хамтарсан баг мэдээлж байгаагүй тохиолдол байсан.  

 М.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Төр засаг шаардлагатай гэж үзээд орон тоо гаргаад цалинжуулаад байхад ажлаа хийгээчээ! Чадахгүй бол чаддаг сэтгэлтэй хүнд ажлаа өг!
2020-09-23
Zocnin:
Suuliin yed setgel emzeglem aimaar hereg garaad bh boljee Bas jorlond huuhed unaj nas barlaa cn geh ni olon boljee Arai ingej alaad bgaa yum bish biz dee Bi hashaand jorlongoi aild l oscn tomorson Urid hezee cn tiim olon huuhed jorlond unaj nas barsaniig medehgui yumaa Huuhdiin ayulgui bdliig hangaagui huuhdiin hargalzan harj bgaa etseg eh tuhain yed harah uureg huleesen humuust haryutslaga tootsmoor bna Hoorhii ohiniig orowdood setgel semreed bna Muuhai aluurcnid yumaa
2020-09-22
Ч:
Дампуурсан халамжийн бодлого зогсоогоод, хүүхдийн хүмүүжил, амьдрах чадамж, сэтгэх чадамж, өөртөө итгэлтэй байдал гэх зэрэгт хөрөнгөө зарцууламаар байна. 1500000 хүн төрөөс халамжийн мөнгө авч байна. Тэр зүгээр олдсон мөнгөөр архи ууж, ажил хийхгүй маш олон гэр бүл, хүн оюуны хомсдол орж байна. Халамжаар улс төрд гарч ирдэгээ улс төрчид, намууд зогсоох хэрэгтэй. Эс бөгөөс энэ улс чинь сүйрэх эхний шатандаа орчоод байна. Халамжаар амьдарсан үндэстэн, улс дампуурдаг жамтай!!!!
2020-09-22
Арьсаа хамгаалсан пизда нар. Ажлаа хийгээч нэг нэг рүүгээ чихээд. Баахан тоо яриад солиороод байхын.
2020-09-22
иргэн:
тэгээдл худлаа үнэн тоо яриад л байдын зүгээр үнэн бодит мэдээлэл өгөлдөө шат шатны байгууллагын мэргэжилтэн албан хаагчид юун болохгүй байна юун дээр гацаад байна гээд яг үнэндээ сарын 500к хүрэхгүй цалингаар хэн удаан ажиллахыг хүсэхийн тэгсэн хирнээ нийгмийн баталгаа ч байхгүй зүгээр л манай улсын бүтэшгүй блай тогтолцоотой улс шдээ
2020-09-22