FIBA "Улаанбаатар Энержи"-г Азийн шилдэг багаар онцлов
2020-09-22 15:09

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол Улсын "Улаанбаатар Энержи" багийг Азийн шилдэг багаар онцолжээ.

 

 

“Улаанбаатар Энержи” нь одоогоор FIBA-гийн 3х3 сагсны мэргэжлийн чансааны 11-д бичигдэж байгаа бөгөөд аль ч үзүүлэлтээр Ази тивдээ тэргүүлдэг. Багийн спортыг Монголдоо шат ахиулж байгаагаас гадна голцуу Америк, Европчуудын “ноёрхдог” сагсны ертөнцөд “цахиур хагалж” яваа билээ. 

 

Хоёр долоо хоногийн өмнө Унгарт болсон FIBA 3Х 3“Их дуулга”-д Монгол Улсын “Улаанбаатар Энержи” баг оролцсон. Тэд “B” хэсгийн эхний тоглолтоо дэлхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн чансааны номeр нэг баг Сербийн “Нови Сад” багтай хийж 21:6 -аар ялагдсан. Гэхдээ Чехийн шигшээ “Хумполец” багийг 20:15-аар хожсоноор манай баг тав дахь удаагаа “Их дуулга” тэмцээний шилдэг наймд шалгарсан билээ.

 

Одоогоор “Улаанбаатар Энержи” баг Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Н.Ганбаатар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тоглож байна.

Shuud.mn
Сонин хачин