АН-ын нэр дэвшигчдийн нэрсийг татсан үйлдэл нь хууль бус гэв
2020-09-22

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-аас мэдээлэл хийлээ. Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо өчигдөр  АН-аас Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбат, 16-р тойрогт нэр дэвшигч Ц.Уугантуяа нарыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан байна. Чингэлтэй дүүргийн АН-аас  УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга , Т.Аюурсайхан даргатай МАН хууль бусаар нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн нэрсийг татсан үйлдэл нь хууль бус болохыг мэдэгдлээ. 

 

Чингэлтэй дүүргийн 16-р тойрогт нэр дэвшигч Ц.Уугантуяа:

 

-Өөр намын гишүүнчлэлтэй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэр дэвшигчийн бүртгэлээс хассан гэж байна. 2016-2018 онд иргэний танхимын ажилтнаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ намайг МАН–ын гишүүн байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрэв би МАН–ын гишүүн байсан бол надад намын батлах байх байсан. Би нэр төрөө сэргээлгэж нэр дэвшмээр байна. Хууль бусаар биш шударгаар өрсөлдөөч гэж хүсч байна.

 

Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбат:

 

-Миний хувьд Чингэлтэй дүүргийн МАН–ын хороонд гишүүнчлэлтэй байсан. Улмаар  2020 оны наймдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн МАН–ын хорооноос өөрийн хүсэлтээр татгалзах өргөдлөө, намын батлагын хамт  өгсөн. Мөн энэ өдрөө АН-ын гишүүнээр элссэн.  Хэрэв миний нэр дэвших эрхийг буцаагаад сэргээх юм бол Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт намайг дэмжээч гэж ганц иргэнтэй ч уулзахгүй. Ингээд өрсөлдөөд үзье л дээ МАН–ынхан хэмээв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ДҮҮ ШАР ХАДАНД НЭР ДЭВШЭЭЧ:
8 САРЫН 27-НЫ ӨГЛӨӨ МАН НАМ-Д ҮНЭНЧ ЗҮТГЭЖ ЯВСАНАА Л 8 САРЫН 27-НЫ ҮДЭЭС ХОЙШ НЬ ЕРӨӨСӨӨ АРДЧИЛСАН НАМД ЗҮТГЭЕ. ГЭСИЙМ БИЗ ДЭЭ.
2020-09-24