БНХАУ: 22 жил зугатсан авлигач сайн дураар бууж өгчээ
2020-09-23

Хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан Хятадын авлигачдын нэг Чэн Сюань хилийн чанадруу зугатсанаасаа хойш 22 жилийн дараа эрх баригчдад бууж өгсөн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Чэн Сюань гэх эмэгтэй Sinopec Finance Co., Ltd улсын газрын тос химийн корпорацид кассчнаар ажилладаг байсан бөгөөд албан тушаалын гэмт хэрэгт буруутгагдаж байгаа аж. Тэрбээр 1998 онд хилийн чанад руу зугатсан байна. Авлигын эсрэг байгууллагынхан Чэнтэй холбоотой хэргийг 1998 оны наймдугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд 2016 оноос түүнийг Интерполоор эрэн сурвалжлах болжээ. 

 

Харин Чэн саяхан бууж өгсөн бөгөөд эрх баригчид бусад авлигачдад хандан сайн дураараа ийнхүү бууж өгвөл хөнгөн шийтгэл ноогдуулна хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин