Рио Тинто Далянь боомттой хамтран ажиллана
2020-09-23

Шанхай дахь Rio Tinto Mining Commercial компани Dalian Port Co. Ltd компанитай төмрийн хүдрийг хадгалах, буулгах, ачих тал дээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар Синхуа мэдээллээ.

 

Түүнчлэн дээрх хоёр компани чөлөөт худалдааны бүсийн ажиллагаанд хамтран ажиллахын дээр Зүүн Хойд Азид төмрийн хүдрийг хуваарилах төв байгуулах ажлыг хамтран гүйцэтгэх талаар санамж бичигт тусгажээ. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Далянь боомтын гаалийн хяналтын бүсэд төмрийн хүдрийг дундажлах ажил эхэлсэн байна. Энэ нь Рио Тинто компани Хятадын боомтууд дээр дундажлах ажил гүйцэтгэж буй анхны тохиолдол юм. 

 

Энэхүү хамтын ажиллагаа нь эрэлтийн зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүнийг ойртуулах төдийгүй нийлүүлэлтийн гинжин хэлхээн хоёр төгсгөлд гарах зардлуудыг үр ашигтайгаар бууруулах боломж олгоно гэж Далянь боомтын Ерөнхий захирлын орлогч Тай Жинан мэдэгджээ.

 

Далянь боомт нь 400 мянган тонн хүртэлх даацтай төмрийн хүдрийн хөлөг онгоцуудыг хүлээн авах тусгай хүдрийн терминалтай юм. 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш энэ компани 46 сая тонн төмрийн хүдэр олборложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин