Согтуурсан үедээ иргэн О.Осоржамаад халдсан этгээдийг шалгаж байна
2020-09-23 10:41

 

О.Осоржамааг гудамжинд алхаж явахад нь ямар ч шалтгаангүйгээр зодож, биед нь гэмтэл учруулсан талаар нэгэн иргэн цахим хуудсандаа бичсэн байв.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Иргэн О.Осоржамааг гудамжинд явж байхад зодсон хэрэг өчигдөр /2020.09.22/  гарсан. Энэ зөрчлийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас шалгахад 1975 онд төрсөн иргэн Г нь согтуурсан үедээ биед нь халдсан болохыг тогтоон шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна" гэлээ.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ядарсан амьтныг дээрлэхээд хүний эрх хууль журмыг уландаа гишгэсэн арчаагүй хогын новшнуудыг хуулийн байгууллага хуулинд нийцсэн шийтгэлийг нь өгмөөр юм цаашид хэн хүнийг дээрлэхдэг нь ойлгомжтой шүү дээ ийм нөхцөлд новшнуудийг яг адилхан алхам хийсэн тохиолдолыг хянаж хуулийн зөөллөсөн бодлого баймаар байна хүчирхийлэл хариу шийтгэлийг байнга дагуулна шүү
2020-09-24
irgen:
sogtuu uildsen bol hunderne de, uusnaa shingeej chaddaggui lalariig huuliar sugaad ugoo
2020-09-23
Өнчин хүнд ноён олон, муу муудаа дээрэлхүү гэгчээр энэ залууг одоо зүйгээр байлгаачээ!! Хэнд ямар гэм хор хийсэн юм мөрөөрөө л амьдрах гэж яваа өнчин амьтныг дээрэлхээд ухамсаргүй арчаагүй юмнууд л дээрэлхэж байгаа ш дээ.
2020-09-23
зочин:
Манай цагдаа ч шалгаж байна, шалгаж байна л гэдэг тэгээд хэдэн бор юм аваад л явуулчихдаг доо
2020-09-23
ggg:
дээрэлхүү муусайн юмнууд энэ хүүхдийг зүгээр байлга л даа
2020-09-23