Навальный эмнэлгээс гарчээ
2020-09-23

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг Шарите эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгаас гаргасан талаар Комсомольская правда мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, яаралтай эмчилгээ цаашид хийх шаардлагагүй болсон, өвчтөний бие сайжирсан талаар Шарите эмнэлгийн албан ёсны хуудсан дээр мэдээлсэн байна. 

 

"Өвчтөний бие сайжирсан тул эмнэлгээс гаргасан. Алексей Навальный Шарите эмнэлэгт 32 өдөр эмчлүүлснээс 24 хоногт нь сэхээн амьдруулах тасагт байсан юм. Өвчтөний биеийн байдлыг үзээд эмчлэгч эмч нар бүрэн эдгэрэх боломжтой гэж үзсэн. Гэхдээ түүнийг хордуулснаас үүдэлтэй цаашид гарч болох эрсдлүүдийг үнэлэхэд хараахан эрт байна" хэмээн Шарите эмнэлгийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Навальный биеийн байдлын талаарх мэдээллийг өвчтөн болон эхнэртэй нь зөвлөдсөний дараа ийнхүү мэдээлсэн гэдгийг мэдэгдэлд дурджээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр Навальныйн бие гэнэт муудан, улмаар түүнийг Омск хотын эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар наймдугаар сарын 23-ны өдөр түүнийг ухаангүй байдалтайгаар Германы Шарите эмнэлэгт хүргэж байв. Навальныйг "Новичок" бодисоор хордуулсан гэж түүнийг дэмжигчид үзэж байсан бол хожим нь Германы шинжээчид үүнийг баталсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ichih nyyree aldsan hor uuchihaad yhdeggui eh baruuniihand hudaldagch, fashistiin gar hol bologch
2020-09-24
Навальный нь өмнө нь янз бүрийн өвчин зохиож ярьж байсны дээр парламентын зарим гишүүд, албан тушаалтнуудыг сүрдүүлэхийн тулд Авлигатай тэмцэх санг ашиглаж, хууль бус үйлдэл хийдэг интернетийн ердийн нэг чалчигч юм."Новичок" хордуулагч бодис гарган авсан эрдэмтэн Латвид амьдардаг тул энэ хэрэг Латвитай холбоотой байж магадгүй гэнэ.Түүнчлэн Навальный өөрөө ч хор уусан байхыг үгүйсгэхгүй байна.
2020-09-23