Европийн шилдгээр хэн хэн тодрох вэ?
2020-09-24

 

Европийн хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ноос 2019-2020 оны улирлын шилдгүүдээ аравдугаар сарын 1-нд болох Аваргуудын лигийн сугалааны үеэр тодруулна.

 

Энэ жилийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчинд "Бавари Мюнхен"-ий довтлогч Роберт Левандовски, хаалгач Мануэль Нойер, "Манчестер Сити"-гийн хагас хамгаалагч Кевин Де Бруин нар тунан үлджээ. Түүнчлэн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч, эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчийг тодруулах юм. Сонирхолтой нь, эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагчийн төлөө Германы гурван мэргэжилтэн тунан үлдээд байна.

 

Гурван цомд түрүүлсэн “Бавари”-гийн Ханси Флик, Английн премьер лигт анх удаа түрүүлсэн “Ливерпуль”-ийн Юрген Клопп, “Лайпциг”-ийн 33-хан настай дасгалжуулагч Юлиан Нагелсманн нарын хэн нэг нь Европийн шилдэг дасгалжуулагчаар тодрох нь.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Huk
2020-09-24
Zochin:
Роберт Левандовски
2020-09-24