ФОТО: Хубилай хаан ба Монгол Жанжид
2020-09-24 10:31
Гэрэл зургийг MPA.mn

 

Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой эн онд тохиож байна. Ойг тохиолдуулан  Хубилай хаан, Монгол гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт  хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрүүдээс дээжлэн хүргэж буй үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өчигдөр/2020.09.23/ нээлтээ хийсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 23-наас аравдугаар сарын 23 хүртэл олон нийтэд нээлттэй хүрэх аж.

 

Монголын Үндэсний Музейн БОНХМА-ны дарга Ц.Оюунхишиг: 

 

-"Монголын эзэн гүрний археологийн олдворууд тэр дундаа Хубилай хааны лаан баримал, Хубилай хааны Японы Ванд илгээсэн жуу бичиг зэрэг бүтээлүүд дэлгэгдсэн. Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдрын онцлогийг шингээн, дээл хувцсыг нь урлаж, бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл.  Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас засал чимгийг сэргээн бүтээснээрээ онцлог юм. Дэлхийд алдартай томоохон лаан баримлын музей байдаг. Манай улсад Чингис хааны лааны баримлын музей бий. Уг музейнээс найман бүтээл нь энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа" гэсэн юм.

 

Үзэсгэлэнг Мөнх  тэнгэрийн цаг ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин