Баян-Өлгий аймагт хүчтэй цасан шуурга шуурч аялагчид саатжээ
2020-09-24 10:42
Гэрэл зургийг MPA.mn

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/-т 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг 2020.09.23-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09.23-ны өдрийн 17:20 цагт гарсан ба дээрх иргэдтэй 20:40 цагт холбогдоход хүмүүсийн бие хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгсөн. 09.24-ний өдрийн 01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж, 09.24-ний өдрийн 07:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин