COVID-19: Японд 60 мянга гаруй хүн ажилгүй болжээ

img

Японы 60 мянга гаруй оршин суугч коронавирусийн цар тахлын улмаас ажилгүй болсон гэж тус улсын Хөдөлмөрийн яам мэдэгдсэнийг  NHK дамжуулжээ.

 

Яамны мэдээлснээр, 2020 оны нэгдүгээр сарын сүүлээс есдүгээр сарын 23-ныг хүртэлх хугацаанд 60439 хүн ажилгүй болсон байна. Энэ нь зөвхөн хөдөлмөрийн товчоо болон ажил эрхлэлтийн албадаас авсан мэдээлэл дээр тулгуурласан тул бодит байдал дээр ажилгүй болсон хүний тоо үүнээс ч их байж болзошгүйг Хөдөлмөрийн яам онцолжээ.

 

Хөдөлмөрийн яамнаас гаргасан статистик мэдээлэлд цар тахлаас үүдэлтэй хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас ажилтнуудаа халсан эсвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдлууд багтсан байна. Тиймээс хүндрэлтэй нөхцөлтэй тулгарсан бизнес эрхлэгчдийг төрөөс тэтгэмж авах хүсэлт гаргахыг Хөдөлмөрийн яам уриалжээ. 

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тус улсад нийт халдварын тохиолдол 79 768 болсон бөгөөд 71981 хүн эдгэрч, 1512 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ