Дөрвөн жолооч тутмын нэг нь согтуугаар жолоо барьдаг
2020-09-24 13:42
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 1.343.531 хүн байна. Сүүлийн арван жилийн судалгаагаар нийт жолоодох эрхийн үнэмлэхтэй жолоочийн 26 хувь нь буюу 4 жолооч тутмын нэг нь согтуугаар жолоо барьжээ.

 

Дээрх хугацаан зам тээврийн ослын улмаас 5520 хүний амь нас хохирсны 24 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад амь насаараа хохирсон байна. 

 

Жолоодох эрхтэй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлд заасны дагуу

 

3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

 

3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хүнийг 400.000 төгрөгөөр торгоно.

 

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно.

 

Жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 

 

14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

 

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongol ulsiin hyn am chin ter chigeeree arhichin bolchihson um bishyy yamar aimshig ve ene chin.....hachin bydyyleg harizaatai hymyys er emgui mash ih bolson um baina lee... bygd arhitai l holbootoi baihdaa yaj amdarnaa Mongol ulsad er ni......
2020-09-24
!!!:
Баривчлах шийтгэлээ 180 хоног болгоод заавал баривчилж цээрлүүлээд эхэлбэл архичин жолооч эрс багасна даа...Хүн алах үйлдэл хийсэн хүмүүсийг өрөвдөх хэрэггүй дээ. Сайн хашраавал тэдэнд л хэрэг болно...
2020-09-24