ОХУ-ын ЭСЯ: "Оросын вакцинтай биш цар тахалтайгаа тэмц"
2020-09-24

Америкийн эрх баригчд Оросын вакциныг шүүмжлэх биш харин шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж АНУ дахь Оросын Элчин сайдын яам Твиттер хуудсандаа бичжээ. 

 

"Америкчуудын амь насыг авар. Оросын вакцинтай биш COVID-19-тэй тэмц" хэмээн Оросын ЭСЯ жиргэжээ. Ийнхүү бичих болсон шалтгаан нь Оросын вакцин үр дүнтэй эсэхэд эргэлзсэн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгусын мэдэгдэлтэй холбоотой аж.

 

Мөн есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тавьсан саналын ач холбогдлыг үл ойшоох хэрэггүй хэмээн Оросын дипломатчид уриалжээ. Оросын Ерөнхийлөгч чуулганы үеэр коронавирусийн вакциy үйлдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтэй бүхий л улс орнуудын оролцсон дээд түвшний цахим бага хурал зохион байгуулахыг санал болгосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин