"Ковид-19" халдвараар өвчилсөн хүмүүсийн 214 нь эрэгтэй, 99 нь эмэгтэй
2020-09-24

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 

 

Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 313 болсон. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 11 хүн байгаагаас есөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүнд байна. 

 

Нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 66 мянга 549 хүнд "Ковид-19" халдварын шинжилгээ хийж, 26261 хүнийг тусгаарласан байна. Өнөөдрийн байдлаар 3156 хүн өнөөдөр тусгаарлалтад байна. 

 

Дэлхий нийттэй харьцуулахад манай улсын хувьд цар тахал хүн амын дунд тархаагүй, бүх тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн учраас насны хувьд онцлогтой байгаа аж. Тухайлбал дэлхий нийтэд 50-иас дээш настнуудын дунд вирус өргөн хүрээнд тархаж байна. Харин Монгол Улсад батлагдсан 313 тохиолдлыг шинжилбэл 20-24 насанд өвчлөл өндөр байгаа аж. 

 

Мөн халдвараар өвчилсөн хүмүүсийн 214 нь эрэгтэй, 99 нь эмэгтэй хүн байна.

 

УОК-оос ДЭМБ-ын зааварчилгааны дагуу 12 дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийжээ. Энэ үнэлгээгээр гаднаас зөөвөрлөгдөх магадлал маш өндөр, хүн амын дунд тархах магадлал өндөр байна гэж дүгнэжээ. 

Shuud.mn
Сонин хачин