Морьт харвааны онлайн тэмцээн
2020-09-25

 

“Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг Жаргалантын ам, “Чингисийн хүрээ” цогцолборт ирэх амралтын өдрүүдэд (есдүгээр сарын 26-27-нд) зохион байгуулах тухай Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Цар тахлын халдварын онцгой үе ч аялал жуулчлалыг сэргээх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байгаа аж. “Хийморь” морьт харвааны ОУТ-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

 

Харин хөл хорионы үеэр гадны тамирчид тэмцээнд оролцох боломжгүй учраас Олон улсын морьт харвааны холбоотой хамтарч онлайнаар зохион байгуулах юм. Есдүгээр сарын 26-ны өдрийн тэмцээнд Монголын тамирчид оролцож, гурван төрлөөр аваргаа тодруулна. Шалгарсан есөн тамирчны оноолт, дүн, тэмцээний материалыг Олон улсын морьт харвааны холбоонд хүргүүлж дүгнэгдэх ажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин