А.Туяа: Би эргэлт хийж, эрс өөрчлөгдсөн
2020-09-25

 

Single ladies-4 “төгсгөл ба эхлэл” кино ирэх сарын 1-ний өдөр нээлтээ хийнэ. Энэ кинонд гурван өөр насны ганц бие эмэгтэйчүүд гол дүрийг бүтээдэг. Гол дүрийн нэг жүжигчин Б.Туяа Сарангоо хэмээх ганц бие, хүүхэдтэй эмэгтэйн дүрд тоглодог. Энэ удаагийн цувралд ч гол дүрд тоглосон жүжигчин А.Туяатай  ярилцлаа.

 

-Юуны өмнө танд шинэ уран бүтээлээ удахгүй олны хүртээл болгох гэж буйд баяр хүргэе. Та “Single ladies”-ийн өмнө цувралд гэнэн цайлган дүрд тоглож байсан. Энэ удаагийн дүрийг бүтээхэд өмнөх Сарангоо хэр өөрчлөгдсөн бол?

 

-Баярлалаа. “Single ladies” киноны эхний гурван цувралд гэнэн цайлган хэр нь амьдрал үзсэн эмэгтэйн дүр байсан шүү дээ. Гэтэл энэ ангид эргэлт хийсэн. Анх зохиолоо уншаад гайхширч, шоконд орж байлаа. Бүхэлдээ түүхэн хэлбэр рүү орж цаг үе нь өөрчлөгдсөн. Үүнээс гадна өмнөх ангиудад гардаг Сарангоогоос эрс өөр эмэгтэй болж хувирдаг. Мөн хувь хүнээс маань ч ондоо.

 

-Энэ удаад танаас ямар ур чадварыг шаардсан бэ?

 

-Зохиолоо дахин дахин уншаад л байсан. Миний бодож байснаас зохиол маань өөр байлаа. Найруулагчийнхаа зөвлөмжийг сайн ойлгож, өөртөө тусгаж чадахгүй нэг л ойлгож өгөөгүй юм. Хүн болгоноос дүрийнхээ талаар асуугаад, улам толгой эргээд л. Ямар байх ёстой юм бол гэж бодож явсаар эхний зургандаа орчихлоо. Ганцхан үг хэлдэг сценьд ороод гарч ирсэн чинь найруулагч маань “зөв” гэж хэлсэн. Тэгээд л гэнэт толгойд дүр маань ийм юм байна гэж бодогдон ойлгож, дүрдээ орж чадсан.

 

-Кино трейллэрээс “Сарангоо зэрлэг болжээ” гэмээр санагдсан. Таныг ширүүн дүрд тоглож байхыг харж байгаагүй юм байна. Энэ анги таны эсрэг дүрд тоглох хүслийг өдөөж чадсан уу?

 

-Чиний хэлж байгаа яг таарч байна. “Эхлэл ба төгсгөл”- Single ladies дөрөвт тоглоход надад нэг зүйл бодогдсон. Тэр нь эсрэг дүрд тогловол жүжигчин хүнээс илүү их зүйл гардаг юм байна гэх бодол юм. Одоо би эсрэг дүрд тоглохын хүслэнд автлаа. Чи сайн анзаарчээ. Найруулагчид надад эсрэг дүрийг огт өгдөггүй. Эсрэг дүрд тоглоно шүү гээд л зарим найруулагчид хэлээд л байгаа. Энэ анги намайг эсрэг дүрд тоглох сэдэл, илүү хичээх хүслийг өгсөн юм.

 

 

-Эсрэг дүрийн санал ирвэл та ямар шалгуур тавих вэ?

 

-Эсрэг дүр надад оногдоод, зохиол нь таалагдаад, хамт олны уур амьсгал нь сайхан байвал тоглоно. Кино багт хамт олон чухал байдаг.

 

-Тэгвэл “Single ladies”  кино баг, хамт олныхоо талаар яриач?

 

-2013 онд “Single ladies-1” хийгдсэн. Бид долоон жил нэг баг болж ажиллаж байна гэхээр хамт олны маань хоорондын зохицол, нийцэл, эвтэй байдал энд хүргэсэн гэж хэлмээр. Манай багийнхан хоорондоо долгион таардаг л даа. Тиймээс л төдийгөөс өдийг  хүртэл хамт байгаа юм. Хамтлаг хамтаараа лаг гэдэг шиг манай багийнхны үзэл бодол нэг чигт зүглэсэн учраас хамтаараа энэ уран бүтээлүүдийн ард гарлаа.

 

 

-Жүжигчин Ундармаа таны талаар хэлэхдээ би Туяаг эршүүд, хээгүй гэдгийг мэдээгүй. Манай Туяа хэр баргийн зүйлийг тоодоггүй юм билээ гэж байсан. Кино бүтэх үеийн адал явдлаас хуваалцаач. 

 

-Бид долдугаар сард ид халуун зунаар говь руу явсан. Говь нутгийн онцлог нь өглөө, өдөртөө +40 хэм хүртэл халаад өдөр нь нүүр нүдгүй шуурна. Уул, хад нөмөр болох юу ч байхгүй тал газар. Хуурай, ширүүн, шөнөдөө газраас -30 хэм хүртэл хүйтэрдэг. Ийм өвөрмөц байгалийн тогтоцтой газар нэг сараар зурганд гарах төлөвлөгөөтэй яваад сунгагдаж хоёр сар байсан. Манай багийнхан говийн гүрвэл гэдэг шиг л бүгд говийн зэрэглээг хараад ус байна гэж билээ. Кинон дээр говьд зэрэглээг ус гэж хараад байдаг нь яг бодитой гэдгийг мэдсэн. Үнэхээр дурсамжтай цаг мөч кино зургийн үед болж, хамтдаа тэр гоё мөчийг бүтээсэн.

 

-Хөгжилтэй, мартамгүй түүх байна. Тантай хамт адал явдлыг бүтээж, киног найруулж буй Бат-Амгалан найруулагчтай хамтарч ажиллаж буй анхны уран бүтээл шүү дээ. Энэ хүнээс та юуг сурсан бэ? Найруулагчийнхаа талаар ярихгүй юу?

 

-Амгаа найруулагчтай анхны удаа хамтарч ажиллалаа. Найруулагч маань их боловсон, хүн бүртэй эелдэг харьцдаг, жентельмен залуу. Хамгийн анх найруулагчийнхаа үгийг сайн ойлгодоггүй байсан. Зөөлөн төлөв зантай, их юм ярьдаг, аливаа юмны  гүн утга санааг нь тайлбарлах гэдэг. Харин би заримдаа энэ зүйлийг нь ойлгохгүй яах ёстой юм бол гээд л их бодолд автах үе байсан. Хамтарч ажиллахад таатай хүн. Найруулагч маань өөрөө киногоо найруулж бас зохиолоо бичсэнийг нь сүүлд мэдээд бахархсан.

 

-Баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yaaj yylzaldh y
2020-09-26
Ккк:
Борлогдвол эзэн Хужаа нь мөнгө өгхөө больчийшд
2020-09-25
Но:
Хахах 3 найз хөөрхөн кино шүү
2020-09-25
Сингли гурвыг 3 найзтай суулгавал яаасын болоо
2020-09-25
Но:
Хахах 3 найз хөөрхөн кино шүү
хэхэхэ:
энэ нэг унжсан мөөмтэй борлогддоггүй боовны ангууч байна аа
2020-09-25
Ккк:
Борлогдвол эзэн Хужаа нь мөнгө өгхөө больчийшд
Өөгөн шөө:
Өөгөн шүү.
2020-09-25