Туркийн Безмалем Вакифын нэрэмжит их сургуулийн эрдэмтэд SARS-Cov-2 (S-уураг)-ийн молекулуудын зарим хэсэг нь хавдрын өвчин үүсэхэд оролцдог мэдрэлийн эдийн эсүүдтэй холбогддог байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тэд компьютер загварчлалын тусламжтайгаар энэ таамаглалыг гаргасан байна.
Харин Оросын шинжээчдийн онцолсноор вирусийн халдвар авснаас хойш хэдэн арван жилийн дараа дээрх эрсдэл гарч болзошгүйг үгүйсгэх аргагүй ч шинэ төрлийн коронавирус тархины хавдар үүсэхэд нөлөөлдөг гэж шууд хэлэхэд хараахан эрт байгаа гэнэ.
"Аливаа онкоген вирус эсэд нэвтэрч, эсийг өөрчлөн, зарим тохиолдолд хортой хавдар үүсгэх нь бий. Гэхдээ энэ нь гадаад болон дотоод орчны нэмэлт хүчин зүйлс нөлөөлж байж үүсдэг, маш удаан хугацааны явц гэдгийг онцлох нь зүйтэй" хэмээн Оросын Эрүүл мэндийн яамны вирусийн лабораторийн эрхлэгч Ксения Смирнова өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |