"School police"-г мэргэшүүлэх сургалт болов
2020-09-25

 

Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс сургууль орчимд хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр School traffic police сэдэвт эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практикын сургалтыг анх удаа зохион байгуулав. Сургалтад хамрагдсан эцэг эх асран хамгаалагч нарыг сургагч багшаар бэлтгэн батламж гардуулан өглөө

 

Сургалтаар сургууль орчимд хүүхдийг гарцаар аюулгүй гаргах арга тактик болон анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө хүргүүлэв. "School police" хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль орчмын бүсэд хүүхэд зам тээврийн болон гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол 60-70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өдөр ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж зам тээврийн осол хэрэг гарсаар байгаа тул замын цагдаагийн ажилд "School police" -ийн үүрэг тус дэмтэй байгааг сургалтын үеэр онцолж байлаа. 

 

 

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэргэжил арга зүйн зааварчилгаа өгсөн энэхүү сургалтад Баянгол дүүргийн төрийн өмчийн 19 сургуулийн эцэг эхийн төлөөл хамрагдсан юм. 

Shuud.mn
Сонин хачин