Налайхын эзэнгүй уурхайд гурван жилийн өмнө булж нуусан цогцсыг гаргажээ
2020-09-25 10:34
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Налайх дүүрэг. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн С /19 настай, эрэгтэй/-ын амь насыг хөнөөж, цогцсыг булсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.  

 

Цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2020.09.24-ний өдрийн 16:20 цагт Онцгой байдлын албанд хүргүүлсэн байна. Хүсэлтийн дагуу Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг мөн өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ter aluurchiniig ni barisan umuu tegeed estoi novsh umaa hairan zaluu hyyhed amdral ch yzelgui ajillaj baigaad aluulj dee, yagaad mongolchuud ingej ih hyn aldag boll ve, zaaziin yalaa sergee arai haramsaltai baina hynii ami nas yuch bish um shig l boljee
2020-09-25
Хххх:
Эвий дээ эцэг эх нь хүүгээ хүн ёсоор нутаглуулах гэж удаан хүлээж хүсэлт гаргаж байж гаргаж авлаа даа.Онцгойн албан хаагчид даа баярлалаа.Ум ма ни бад ми хум. Хүмүүс улам л зэрлэг болоод байна
2020-09-25