Д.Нямхүү: Коронавирусийн эсрэг эм хийхэд 10 гаруй жил шаардана
2020-09-25 11:24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт  629  хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Сайн мэдээ наймдугаар сарын 30-нд  Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирээд есдүгээр сарын 01-нд коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй, 24 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжлээ. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 303 байгаа. Нийт эдгэрээд гарсан 303 хүний 8 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 6 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  289 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 48 хүн ажиглалт, эмчилгээнд байгаа. 

 

Дэлхийн эрдэмтэд "Коронавирусийн эсрэг эм хийхэд 10 гаруй жил шаардана" гэж хэлж байна. Тиймээс коронавируст зориулсан эмийг хүлээж найдах хэрэггүй. Одоо хэрэглэж байгаа вирусийн эсрэг эм мөн  бактери, биеийн дархлаа сайжруулдаг эмийг хослуулан хувь хүнийх нь онцлогт тохируулан эмчилж байна. Бидний хувьд оновчтой эмчилгээг сайн хийж байгаа гэсэн дүгнэлттэй байгаа. Дэлхий нийтээр коронавирусийн эсрэг баталгаатай вакцин хүлээж байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Хөдөлмөрийн баатар яагаад энэ хүнийг тойроод бнаа. Эсвэл улсын баатарт хүлээгээд бна уу.
2020-09-26
Zochin:
Hun baigaa tsagt virus hezee ch ustahgui, heden zuun jiliin umnu ch iim l baisan. Harin virusiig idevhgui bolgoh l hamgiin sain arga, iimees baigal orchintoi zuv haritsah ni chuhal....
2020-09-26
badarch ah ni:
nyamhvvvd tom odon og uramshig
2020-09-26
vaktsin garaad baihad yu yariad baigaa ok ve
2020-09-25