Улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулаарай
2020-09-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О. Дашпагам нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О. Дашпагам:

 

-Энэ жил улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байна.  Томуугийн вакцинд аймгийн төвийн 2-5  насны хүүхдүүд, нийслэлд зургаан сартайгаас 9 насны цэцэрлэгийн болоод сургуулийн бага ангийн хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Хүүхдүүдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийг сургууль дээр байгуулагдсан дархлаажуулалтын түр цэгүүдэд хамруулах ажлыг зохион байгуулна.

 

Цэцэрлэг сургуулийн насны хүүхэдтэй  эцэг эхчүүд улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулах талаарх мэдээллийг багшид өгч, тухайн цэцэрлэг, сургуулиас  зөвшөөрлийн  хуудас тарааж өгнө. Тухайн хуудастай эцэг эхчүүд танилцаж баталгаажуулна.

 

Хэрэв таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын  дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ эмч, сургууль цэцэрлэгийн багш нарт мэдээлж, улирлын томуугийн вакцинд хамруулах хугацааг хойшлуулна. Бусад эрсдэлт бүлэг буюу 65-аа дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч эмнэлгийн ажилчид хамрагдах бөгөөд эдгээр хүмүүс харьяа сум өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон эрүүл мэндийн байгууллага дээрх түр цэгүүд дээр томуугийн вакцинд хамрагдана.

 

Вакциныг зургаан сартайгаас хоёр настай хүүхдүүдэд  хоёр удаагийн тунг нэг сарын зайтайгаар хийнэ. Гурав болон түүнээс дээш насныхан, насанд хүрэгчдэд нэг удаагийн тунгаар хийнэ. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Hezeeneees ve tegeed toforhoi bish bn
2020-09-25