COVID-19: Москвагийн ахмадуудыг гэрээсээ гарахгүй байхыг хүсэв
2020-09-25

Оросын нийслэл Москва хотод коронавирусийн халдварын тархалт болон улирлын томуугийн дэгдэлт эхэлсэнтэй холбоотойгоор халдварт өвчинд өртөх эрсдлийн бүлгийн хүмүүсийг хамгаалах шинэ арга хэмжээнүүд авч эхэлжээ. Хотын дарга Сергей Собянин блогоороо дамжуулан, настай хүмүүс болон архаг хууч өвчинтэй хүмүүст илүүтэй анхаарал тавих шаардлагатайг онцолсон байна. 

 

"Өнгөрсөн хугацаанд бид энэ вирусийн талаар олон зүйл мэдэж авлаа. Эмч нарын үзэж байгаагаар ханиад болон коронавирус хословол нэн аюултай бөгөөд хүндхэн үр дагавар дагуулж болзошгүй" хэмээн Собянин цохон тэмдэглэсэн байна. 

 

Ингээд Москва хотын оршин суугчид мөрдөх шинэ арга хэмжээнүүдийг гаргасан бөгөөд энэ журам есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үйлчлэх аж.

 

Шинэ арга хэмжээнд тусгаснаар, 65-аас дээш насныхан болон архаг хууч өвчинтэй хүмүүс онц шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөсөн байна. Харин энэ насны ажил эрхэлдэг хүмүүсийг гэрээсээ ажиллах эсвэл амралт, чөлөө авахыг зөвлөжээ.

 

Түүнчлэн байгууллагуудыг ажилтнуудаа аль болох ихээр алсын зайнаас ажиллах горимд шилжүүлэхийг уриалж, ажлын байран дээр эрүүл ахуйн шаардлагыг чандлан мөрдөхийг анхааруулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
eruul mendiin salbar n ulbiisen syl doroi saidtai bolson,odoo ch nyrlaa da
2020-09-26
irgen:
manaih zadgairlaa,yg n ingeh byryy gedgiig medmeersen,eruul mendiinhen ch toohoo bailaa
2020-09-26
Бусад улсад ийм байхад манайх маскаа ч зүүхээ байлаа
2020-09-25