“Улаанбаатар Түншлэл-2020“ олон улсын үзэсгэлэн болж байна
2020-09-27 13:43

 

Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэнг 45 дахь жилдээ 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын түүхэн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болно.

 

Мөн үзэсгэлэнд оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг 10 номинациар сонгон шалгаруулж өнөөдөр шагналыг гардуулах болно. Үзэсгэлэнгийн зохион байгуулах хороонд дараах байгууллагууд орно. МҮХАҮТ, ХХААХҮЯ, НЗДТГ, НМХГ, СХЗГ, Улаанбаатар хотын худалдааны танхимнар ажиллалаа.

 

БАТЛАМЖААР:

1. Европын Холбооноос санхүүжилттэй Монголын Худалдааг Дэмжих Төсөлд (TRAM) тус үзэсгэлэнгийн Гоо сайхны бүтээгдэхүүн, Чацаргана, Сарлаг, торомны ноос, Сарлагийн арьс ширний дөрвөн кластер байгууллагууд батламжаар шагнав.

2.МТОТ ХХК-г батламжаар .

3.ФОР СИЙЗОН ГРИЙН ХАУЗИС ХХК-ийн Финляндын KUOMA брэндийн бүтээгдэхүүнээр

4.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрыг

5,МОНГОЛ БРЭНД ШИЙР ИМПЕКС ХХК-ийн Хонины хуйхалж жигнэсэн толгойн мах KHOMI брэндийг

 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал:

 

Хүндэт өргөмжлөл Гоёлог ээжүүд ТББ

 

ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ЦОМООР:

 

1.“ВИТАФИТ МИЛК” ХХК-ийн 17 тэрбум ашигт бактер агуулсан “VITAFIT ПРОБИОТИК УНДАА” нэрийн бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

 

2.“МОН КРЕМ” ХХК-ийн “МААЛАЙ МООЛОЙ” брэндийн Монголдоо анхдагч хүүхдийн ОО бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

 

3. “ГЛОБАЛ ТРЕЙДИНГ ДЕВОЛОПМЕНТ” ХХК-ийн  “NIXODERM”, “STARBALM” брэндүүдийн ургамлын гаралтай эмчилгээний, тос саван цуврал бүтээгдэхүүнүүдийг тус үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

 

4. “Кашмир САКСЕСС” ХХК-ийн “ZULA TS” брэндийн ноолууран бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ЭКСПОРТЫН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр

 

5. “СИРМ” ХХК-ийн “МOLLY’s IRISH CREAM”, “SANDARA” брэнд бүтээгдэхүүнүүдийг тус үзэсгэлэнгийн “ИМПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР”-ээр

 

6. “АКВАТИК” ХХК-ийн “NOMUDA HOME” брэндийн бүтээгдэхүүнүүдийг тус үзэсгэлэнгийн “ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр 

 

7.“ТАЛХ ЧИХЭР” ХК-ийн “ХААН БРЭНД БУРГЕРИЙН ТАЛХ” бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭГЧ”-ээр

 

8. “Хөгжил трейд” ХХК-ийн “ГИПОН” ариутгалын цуврал бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ”-ээр

 

9. “МАХ ИМПЭКС” ХК-ийн олон жил дараалан хариуцлагатай өндөр зохион байгуулалттайгаар оролцсоныг өндрөөр үнэлж тус үзэсгэлэнгийн “ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙГУУЛЛАГА”-аар

 

10.“GEM INTERNATIONAL” ХХК-ийн “ДОМЧ БОР” нэрийн хунчирт ээлтэй бүтээгдэхүүн, GEM DRAFT 5 төрлийн цуврал бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД”-ээр тус тус шагнажээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hugjil treid gej hyneer ajil hiilgecheed mungu uu ugduggyi gazar.
2020-09-28