Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2020-09-28

 

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүйг анхааруулж байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:    Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  10-12 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин