Армени, Азербайжаны мөргөлдөөн: Уулын Карабах дахин халуун цэг болов
2020-09-28

Өнгөрсөн амралтын өдрөөр Уулын Карабах дахин олон нийтийн анхааралд оров. Тодруулбал, Армени Тертар, Жебраил, Физулийн чиглэлд суурин газрууд руу гал нээж, харин Азербайжаны арми энгийн номхон ард иргэдийг хамгаалах өргөн цар хүрээтэй сөрөг довтолгоо эхлүүлсэн талаар ням гаригийн өглөө Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм. 

 

Харин Арменийн тал чухамхүү Азербайжан түрүүлж довтолсон хэмээн мэдэгдсэн байна. Азербайжан ням гаригийн өглөөний 08.00 цагт агаарын болон пуужингийн довтолгоо эхлүүлсэн гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдсэн юм.

 

Ийнхүү мөргөлдөөн эхэлсний дараа хоёр тал хоёул дайны байдал тогтоосон талаар зарласан байна. Армени бүх нутаг дэвсгэр даяараа дайны горим тогтоосон бол Азербайжан зарим хэсэгтээ тогтоожээ. Түүнчлэн Армен 55 хүртэлх насны бүх эрчүүдийг цэрэгт дайчлах ажлыг эхлүүлсэн байна.

 

Мөргөлдөөнөөс үүдсэн хохирол 

Мөргөлдөөнй улмаас хоёр энгийн номхон иргэн амиа алдсан талаар Армени мэдэгдсэн бол Азербайжанд таван гишүүнтэй гэр бүл амиа алдаж, 19 хүн шархаджээ. Түүнчлэн Армений талаас 16 цэргийн албан хаагч амиа алдаж, 100 орчим хүн шархадсан гэж мэдээлсэн байна. Азербайжан хохирлын талаарх албан ёсны мэдэгдэлл хийгээгүй бол 200 орчим Азербайжаны цэрэг амиа алдсан гэж Армени мэдэгджээ. 

Олон жилийн өмнөөс л халуун цэг байсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд намжмал байсан Уулын Карабахд Армени, Азербайжан дахин дайтах шалтгаан юу байв, сөргөлдөөн яагаад гэнэт хурцдав? 

 

Сөргөлдөөн хэзээ эхлэв?

Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхэлсэн юм. Армени Уулын Карабахыг өөрийн талд шилжүүлэх талаар хэдэнтээ асуудал хөндсөн ч энэ асуудал дэмжигдээгүй.

 

1988 оны долдугаар сарын 12-ны өдөр Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүнчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй эгсэн тогтоол гаргаж байжээ. Улмаар 1988 оны есдүгээр сараас арменчууд болон азербайжанчуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхэлсэн байна. 1990 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоон, 1991 оны дөрөв, тавдугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

 

Уулын Карабахын сөргөлдөөн нь хуучин Зөвлөлтийн орнуудын нутаг дэвсгэр дээр гарсан анхны томоохон зэвсэгт сөргөлдөөн болсон юм. Энэ сөргөлдөөнд хоёр тал хоёул галт зэвсэг төдийгүй ЗХУ задарснаас хойш Бүгд Найрамдах улсуудад үлдсэн хүнд хуягт техник, артиллери, нисэх хүчнийг ашигласан байна. 

 

Энх тайвныг тогтоосон нь

1994 оны тавдугаар сарын тавны өдөр Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ. 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

 

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм. Хамгийн сүүлд, 28 дахь удаагийн уулзалт 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

 

Талуудын шаардлага 

Азербайжан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, дүрвэгчид болон шилжин суурьшигчдыг Уулын Карабах руу буцаах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Зөвхөн энэ шаардлага хангагдсан нөхцөлд л Азербайжан Уулын карабахын статусыг тодорхойлох, энэ бүс нутгийг бүгд найрамдах улсын. бүрэлдэхүүнд өөртөө засах эрх олгох талаар хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгддэг байна. 

 

Харин Арменийн хувьд Уулын Карабах бие даасан статустай байх ёстой гэж үздэг бөгөөд Азербайжаны бүрэлдэхүүнд эргүүлэн оруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Уулын Карабахын статусыг олон улс хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үздэг байна. 


Сөргөлдөөн дахин эхэлсний шалтгаан 

2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Армений хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв. Нөхцөл байдал долдугаар сарын 12-ны өдөр хурцаджээ. Талууд нэгнээ сөргөлдөөнийг өдөөсөн , гал зогсоох горимыг зөрчсөн гэж буруутгасаар байгаа юм. Долдугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны тал 11 цэргийн алба хаагчаа алдсан бол Армений талаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, 10 цэрэг шархадсан гэж мэдэгдэж байлаа. Ингээд есдүгээр сарын 27-ны өдөр ээлжит дайн эхэлжээ.

 

Хоёр талын хүчний харьцаа 

 

Азербайжаны арми 72 000 хүнтэй. Харин Арменийн зэвсэгт хүчин 45 000 хүнтэй бол Уулын Карабахын армид 20 000 дайчин байдаг гэж КП агентлаг мэдээлжээ. 

 

Азербайжаны танкийн тоо 320, Арменийнх 108, Уулын Карабахынх 250. БМП, БТР Азербайжанд 350 байгаа бол Арменид 300, Уулын Карабахд 300 бий.

 

Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний тухайд Азербайжанд 45 зенит пуужингийн комплекс, Арменид 20, Уулын Карабахд 4 байдаг аж. 

 

Азербайжанд 57 онгоц, Арменд 19, Уулын Карабахд хоёр байдаг бол нисдэг тэрэгний тухайд Азербайжанд 35, Арменид 31, Уулын Карабахд 10 байдаг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2020-10-05
АЗАР АРМЕН ХОЁР:
АЗАР АРМЕН ХОЁР Ч ДЭЭ... ДАЙТАЖ ХЯДАЛЦАХ ОДОНД ТӨРЦИЙМ ШИГ УЛС ДӨӨ. АМ ХЭЛЭЭРЭЭ УЧРАА ОЛЖ ЯВСАН ТҮҮХГҮЙ УЛСУУД. НУДРАГА БОРООХОЙГООР Л ЯРЬДАГ
2020-09-29