ХҮН БАЙ: Багшийн минь үлдээсэн ШАРХ...
2020-09-28

 

Олон жилийн өмнөх багшийн минь хэлсэн муухай үгс үе үе дахин санагдаж, дотор урж, энэ хөндүүр шархаа яахаа мэдэхгүй түр хойш тавьсан тэр үед "Хүн бай" хөдөлгөөн өрнөв. "Хүн бай" гэж юу гэсэн үг юм, хүн байхын тулд ямар байх ёстой юм? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний хувьд хүн байх гэдэг нь бусдыг хайрлах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, үг болон үйлдлээр бусдыг хүчирхийлэхгүй байх. Үүнийгээ зөвтгөхөөр өөрт тохиосон таагүй, бусдад бол төдийлөн гомдохооргүй мэт санагдах хоёр тохиолдлыг хуваалцахаар шийдэв.


Одоогоос 20 гаруй жилийн өмнө тулгуур эрхтний бэрхшээлтэй ч бусдын адил сурдаг, цовоо сэргэлэн охин өөр сургуульд шилжив. Тэр дүүргийн сургуулийн тохижилт гоё, хүүхдүүд нь ч гоё, ер нь л гоё. Гэхдээ танил орчноос хөндийрч, намайг үргэлж хайрладаг байсан багш нараасаа холдсон нь нэг тиймхэн. Намайг харваас бэрхшээлтэй болохоор ч тэгсэн үү эсвэл өнчин хүн өөнтөгч гэгчээр би ч өөрөө тэгж бодсон уу, гадаад хэлний гэх зэрэг цөөнөөс бусад багш нар төдийлөн ойшоохгүй. Ямартай ч би тэр байдлыг нь хүндээр хүлээж авсаар нэг л өдөр намайг бүрэг, таг дуугүй болгон хувиргах явц нэг мөр шуудрав.


Тэр өдөр. Химийн хичээлийн шүүлэг дээр уран зохиолын багш яагаад ч юм сууж байсан юм. Шүүлгээ тааруухан өглөө. Химийн багш " Нарантуяа минь дээ, чи чинь яагаад л хичээлдээ муудаад байна даа?" гэж санаа зовнингуй асуухад дуугүй л шал гөлөрч зогсов.

Яг энэ үед миний насан туршдаа гомдож, өширхөж, өөртөө итгэлгүй болох шалтаг болж байсан үгс хадах нь тэр. "Хэммм, энэ нэг юм муугаа мэдэхгүй хар шөнөөр соёлын төв орно гээд явж байдаг юм билээ. Чамайг миний шүүлэг дээр яахыг чинь харна аа" гэж их л хорсолтой хэлэх уран зохиолын багшийн үг надад буухдаа " доголон юм байж бүжиг таанц эргүүлээд явдаг олхиогүй амьтан" гэж "орчуулагдав".

Тэр үед 10-н жилийн охид бүжгэнд орвол "аальгүй, алцгар явдалтай" -аараа дуудуулдаг бүдүүлэг нийгэм байсан л даа. Бүр их гомдолтой нь, нэг урлагийн наадамд шалгарчихаад түүнийхээ бэлтгэлийг хийхээр соёлын төв алхах үеэр найздаа ярьсан яриаг багш сонсчихоод намайг доромжилсон нь тэр. Хоёр ангийн 40 гаруй хүүхдийн өмнө ийн доромжлуулсандаа тэсэрч, дэлбэрэх шахсан би " та намайг яахыг харин хараарай" гэсэн юм. Гэхдээ би дотроо л хэлсэн л дээ.

 

Уран зохиолын хичээлийн шүүлэг. Хоёр вариантын бүх асуултыг дөрвөн нүүр ар өвөргүй хариулж (амьхандаа гайхуулж байгаа царай), өөрийн үзэл бодол өнцөгтэй хамт бичээд цагаасаа өмнө хураалгав. Мэдээж, би бүх асуултдаа зөв хариулсан, тэр үеийн хүүхэд сэтгэхээргүй ч дүгнэлт бичсэн гэж боддог. Энэ миний өшөө авалт байлаа. Цааш цаашдаа хэн нэгэн дорд үзвэл зүгээр л юу чаддагаа харуулдаг болсон юм. Муу юм болгон сайн талтай гэж энэ л дээ. Би ахиж дэвжлээ, боловсролтой боллоо, урилгаар гадаадад ч ажиллав. Ээж аавын минь хичээснээр өөртөө итгэлтэй эмэгтэй болж өсөв.

 

Өвчнөө ор тас мартав, онгирдог барддаг хөөрдөг бусдын л адил бүсгүй боллоо. Гэвч үе үе баярт явдал тохиоход, тайзнаа намайг дуудахад, олны дунд үг хэлэхэд гэнэт " муугаа мэдэхгүй..." гэсэн багшийн хорон үгс чихнээ хадаж тэр дороо л сэтгэл хөдлөл унтарчихна. Нээрээ хэн намайг юу гэх бол, энэ ийм байж онгирлоо гэх болов уу гэсэн бодолдоо бачуураад нам гүмхэн болчихно. Хаа сайгүй ийм үг дагаж намайг тарчлаана, би ч муугаа мэдэхгүй хаа сайгүй явсаар л ... Энэ бол багшийн минь надад үлдээсэн ШАРХ байлаа.


Хоёр дахь тохиолдол. Энэ явдлаас хойш " сэтгэл санааны хүчирхийлэл" гэж сүүлд л ойлгосон явдал ар араасаа л гарч байлаа. Хичээлдээ суух дургүй болов, аль болох л тасалчихдаг боллоо. Гайтай юм шиг, сайн байсан хөвгүүн нь надад үерхэх захиа өгснөөс болж нэг охины " заналт дайсан" болон хувирч, охидын атаа жөтөө, хов живний бай болж, орох байх газаргүй болон эцэстээ амиа хорлох гэж үзэв. Азаар тэр үеэр настай нэг багш намайг харж болиулж, хэнд ч энэ тэнэглэлийн минь талаар ярилгүй хав дарсан юм.

Багш надтай чин сэтгэлээсээ ярилцаж, миний гутралын шалтгааныг мэдмэгцээ " Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог гэсэн үг мэдэх үү, чи" гэж ширүүхэн асуув. Нус нулимсандаа хутгалдсан би хамраа шудрангаа толгой сэгсэрлээ. " Мэдэж ав!!!" Ой тоонд минь тэгтлээ орсон үгс одоо хэр нь ховор байх. Энэ үеэс хойш би " муугаа мэдэхгүй" ч " идсэн эрүүнүүдийг хувхайрахыг хүлээн" урагш хөдөлдөг болов.

Энэ бол багшийн минь надад үлдээсэн ЭМ байлаа.

Таагүй хоёр дахь тохиолдлоосоо бүр холдчихож, гол яриандаа оръё. Манайх дутагдаж гачигдахааргүй айл байсан ч яагаад ч юм би хэмнэх, ээж ааваасаа илүүг нэхэхгүй байхыг хичээдэг хүүхэд байв. Нэг хичээлийн дэвтэр дуусчихаар нь өөр нэг хичээлд ашиглаж байгаад талд нь ороогүй орхисон дэвтрийн араас өнөөх хичээлээ хийж орхив. Хэмнэж байгаа минь тэр.

 

Дахиад л өөр нэг шүүлэг. Багшид асуугдах хооронд багш "зүйтэй, сайн байна" гэж дэмнэж толгой дохиж байснаа " энэ юу юм, яаж байгаа юм" гээд дуу нь огцом өндөрсөв. Дэвтрийн хоёр талд хичээл бичсэнийг олоод харчихаж. Юу гэхээ мэдэхгүй балмагдан зогстол "чи хэнийг доромжлоод байгаа юм, энийгээ аваад зайл" гэж хашгиран нүүр рүү дэвтрийг минь шидчихэв. Шүүлгийн дүнгүй, минчийж улайсан нүүртэй би дэвтрээ аваад зайллаа.

 

Гэвч дүнгээ гаргуулах ёстой учраас өдөржин багшийн араас толгойгоо ганзаглан дагасан юм. Хорлонтой нь, багш таарсан багш, ажилтан болгонд " энэ нэг муу юм дүн гуйгаад, байж байгааг нь хэммм" гэж ирээд л муулах нь яс хавталзмаар. Адаг сүүлд нь багшийг сургуулийн цайны газарт тэндэхийн эрхлэгчтэй цайлж суухад нь үүдэнд нь үхээнц царайлаад горьдлогын нүдээр харан хүлээж зогсов.

 

Тэндэхийн эрхлэгч надад их сайн. "Өө миний дүү яаж яваа юм?!" гэхтэй зэрэгцэн багш намайг " дүн гуйж яваа арчаагүй царайт" гэх нь дуулдана. Эрхлэгч эгч их л өрөвдөнгүй харснаа " их сайн охин шт. Үргэлж хүнтэй мэндтэй устай явдаг, надад их тусалдаг" гэхчлэн амьхандаа л намайг магтаж " яах вэ хөөрхий дүнг нь гаргаад өгчих л дөө" гэж миний өмнөөс царайчлах нь тэр.

Багш зөөлөрсөн үү, эсвэл эгчээр дайлуулж байгаадаа ч тэгсэн үү " за за яв, онц гарна гэж найдалтгүй дунд гаргаагүй нь их юм, сайн л тавина шүү" гэж зандрангуй хэлээд араас нь " хэмм хоёрын хооронд ийм юмнууд угаасаа дүнгээр ч яадаг юм, их сургуульд орж чадах биш" гэж ууц нурууг минь хуга цохив.

Үгүй дээ багш минь, сурлаа, цол зэрэгтэй ч боллоо. Эрүүл саруул, өнөр гэр бүлийг ч цогцлоолоо. Эрүүл саруулаар сэтгэсээр би хэдийнэ 40 гарлаа. Харин энэ нийгэм эрүүл саруул болж чадахгүй байгааг хараад энэ бүхнийг нуршихаар болов. Нэг ч гэсэн багш үүнийг уншаад, нэг ч гэсэн үгээ бодлогогүйгээр хэлэхгүй болчихвол миний зорилго биелэх нь тэр. Хамгийн аймшигтай нь ээж аав минь хайрын дээдийг өгч, урам зориг дэмжлэгээр булж, өөртөө итгэлтэй ХҮН БҮТЭЭХ гэж чармайж байхад хажуунаас хэлсэн санаандгүй үгс бүхнийг ч нурааж мэдэхээр... Азаар аав ээж минь ямар ч хүчирхийлэлд нураад уначихааргүй сайн суурь тавьж өгсөн юм. Дөч гарсан насандаа ч багшийн хэлсэн үгс үе үе санагдаж сэтгэл гутралд орох ч аав, ээжийн тавьсан суурийн ачаар би урагшилсаар л...

 

Ц.Нарантуяа

Shuud.mn
Сонин хачин
Uuruu martsan gj boddog ch ungursun ued bolj bsn shig ijil bdald genetumnuh dursamj orj irdeg sh de. Tgd l uur bagsh nariig tiim aldaa bitgii gargaasai gj bichsen blgu de
2020-10-01
Uhtelee l zoduulj heluulj blaa teglee geed muudsan ym alga ym bodsonch ym alga n3g ymandaa heterhii tuulshirch negiigee muulhaa l bolichih bagsh nar hezee hund muu sanj ym heldeggui gdgt itgedeg sh d
2020-10-01
Сэтгэл зүйч:
Ийм зүйл тохиолдвол ойр дотны хүмүүстээ заавал хэлж байгаарай. Энэ бол яахын аргагүй Сэтгэл зүйн гэмтэл шүү. Сэтгэл зүйн, бие махбодын, бэлгийн, эдийн засгийн, тэр бүү хэл шашин шүтлэг болон үзэл бодлын хүчирхийлэл байдаг юм шүү. Та өөртөө болон бусдад санөө тавьж байгаарай. Нийтлэл бичсэн хүнд аз жаргал хүсье. Та өөрийн сэтгэл зүйн гэмтлийг даван туулах аргаа олсон байна. Энэ бол маш сайн хэрэг. Өдийг хүртэл бодож явна гэдэг нь маш их гомдлыг таньд үлдээсэн байна. Таны нийтлэл маш их таалагдлаа.
2020-10-01
Зочин:
Ёстой харамсалтай зүйл таньд тохиолдожээ. Багшийн ёс зүйг мэддэггүй, уландаа гишгэж нэг хүүхдийн ирээдүйг балласнаа мэддэг болов уу? Өөрт нт очиж хэлмээр санагдлаа. Даанч амьд биш байх даа
2020-10-01
86 onii uvul bid biyiin tamiriin hicheel orj bsan ter uyed tamiriin huvtsas hovor ter dundaa olon huuhedtei manaih shig aild buur hovor bsan ah egcheez damjin irsen huvtsas elegdej ueagdsab bu gedeg hun huvtsasgui manai bagsh tegtel shuud umduu rail geed olon huuhdiin umnu bi trikotoi hicheeldee orj bilee ter uyiin ichsen aisan odoo hernee bagshaa uzen yadahad hurgesen
2020-10-01
irgen:
Багшаа муулсан ч гэх шиг багшийн хэлсэн үгнээс шарх авснаа бичсан байна. Өс санах ч гэх шиг бас л шарх авснаа бичсэн байна. Юм уншаад ойлгодоггүй юмуу. Мэдрэл муутай багш нэр зүүсэн юм л юм шиг байна тэ ӨӨРӨӨ
2020-10-01
Zochin:
Uuruu bagsh mun uu sain unsh
2020-10-01
Zochin:
Ene bagsh gesen nuhriin bichseniig unshlaa iim hachin setgegdel bichsen ni odoo ch iim bagsh bsaar bn gesen ug hamgiin gol ni ene huuhed tulguur erhtenii gerhsheeltei huuhed um ta bagsh mun uu
2020-10-01
Dawalgaalaad bh ym bhku chi uuruu bagsh ymuu chinii huuhdiig ch gsn bagsh ni setgel zuigeer ni huchirhiilj bhiig uguisgehgui shuu chi ch gsn hun ym bol hun shig l baigaaraidaa
2020-10-01
bagsh:
hogiin muu nowsh be ? yaaj bagsh hiij bsan bnaa. yooyo buur unshaad l uur hurleee
2020-10-01
63 оны үед би 6рангид бх.хэнтийн 10 жилд баточир гэж тоосны багш бсан.их сайхан соёлтой.би хэрчээд дээр уран зохиолын ном уншиж бгаад баригдаж улмаар хичээл эдгээрээс хөөхөд гаргахгүй бхад мөрнөөс угзрараад би партнаасаа зуураад багш дийлсэнгүй..тэгээд ширээ руугаа очоод ..ыг гаргахгүй бол хичээл заахгүй гээд зогсчихдог.би аргагүй гарлаа.түүнээс хойш багш орж ирээд ...гараарай гэнэ.би ч гарна.тэгээд 1 жил бүтэн тооны хичээлд суугаагүй.дараа жил тоо гэж огт мэдэхгүй юм заагаад би ч сургуулиас гарсан.эргээд бодоход миний насан туршид алсан бгаа юм.би одоо ч цээжээр тоо бодож чадахгүй.тооны машин л хэрэглэнэ.түүнээс хойш багш муу улс юм бна гэж тархинд код суусан.одоо багш нар долигнох ,тал тухай татах,авилага авах,ядуу чадуугаар нь ялгаварлах,хүүхдүүдийг бие биений нь эсрэг дайсагнацуулах, бүр багаас нь биелчлэж сэтгэхүй өгдөг болжээ
2020-09-30
Сэтгэл зүйч:
Ийм зүйл тохиолдвол ойр дотны хүмүүстээ заавал хэлж байгаарай. Энэ бол яахын аргагүй Сэтгэл зүйн гэмтэл шүү. Сэтгэл зүйн, бие махбодын, бэлгийн, эдийн засгийн, тэр бүү хэл шашин шүтлэг болон үзэл бодлын хүчирхийлэл байдаг юм шүү. Та өөртөө болон бусдад санөө тавьж байгаарай. Нийтлэл бичсэн хүнд аз жаргал хүсье. Та өөрийн сэтгэл зүйн гэмтлийг даван туулах аргаа олсон байна. Энэ бол маш сайн хэрэг. Өдийг хүртэл бодож явна гэдэг нь маш их гомдлыг таньд үлдээсэн байна. Таны нийтлэл маш их таалагдлаа.
Зочин:
Ёстой харамсалтай зүйл таньд тохиолдожээ. Багшийн ёс зүйг мэддэггүй, уландаа гишгэж нэг хүүхдийн ирээдүйг балласнаа мэддэг болов уу? Өөрт нт очиж хэлмээр санагдлаа. Даанч амьд биш байх даа
bagsh:
hogiin muu nowsh be ? yaaj bagsh hiij bsan bnaa. yooyo buur unshaad l uur hurleee
Болсон зүйлийг нүдэнд харагдтал бичжээ.Сэтгэлийн шарх удаан эдгэдэг юм гэсэн.Үгээр хүнийг эдгээж ч болно,алж ч болно гэдэг энэ байх даа.Бусдад их сургамжтай зүйл байна
2020-09-29
Мэргэн:
Хэл амаа билүүдэхээсээ өмнө хүнд үг яаж тусч хүний сэтгэл хэрхэн эмзэг, шархалдагийг хүүхдийн нүдээр, хүүхдийн сэтгэлээр бичжээ. Тэгээд ч энэ өнгөрсөн түүх. Энэ хүн өөрөө 40 гарчээ. Нэг талдаа бодит кейс. Нөгөө талдаа сэтгэлийн шарх буюу тархиндаа сэтгэл зүйн гэмтэл аваад одоо хүртэл эдгээгүй байгаа юм байна. Харин энийгээ бичээд 50% нь намдсан байх. Сэтгэл заслын үндсэн арга нь ярилцлага байдаг. Үүнийг бичих гэж бас ч гэж хөдөлмөрлөж сэтгэл гаргасан тул шарх нь аниж байгаа юм. Энд шүүмжлээд өөнтөглөөд байгаа улсууд ч өөртөө том сэтгэлийн асуудалтай байгаа ч юм билүү. Гол нь уншмж өөртөө хүлээж авч мэдэрч буй илрэл чинь таны бичсэн тайлбар юм. Бусдыг шүүмжлэх амархан ч дор коммент бичсэн хүмүүс яг л дээрх багш нар шиг биш байна гэж үү... Сайн бодож тунгаа л даа.
2020-09-29
багш:
багшаа муулсан хэлсэн ярьсаныг нь одоо болтол санаж ос санаж явдаг гэхээр оороо аймаар муухай санаатай хуухэд байсан юм биш уу хаанаас л нэг их сурхий амьтан явав гэж дээ
2020-09-28
Uuruu martsan gj boddog ch ungursun ued bolj bsn shig ijil bdald genetumnuh dursamj orj irdeg sh de. Tgd l uur bagsh nariig tiim aldaa bitgii gargaasai gj bichsen blgu de
irgen:
Багшаа муулсан ч гэх шиг багшийн хэлсэн үгнээс шарх авснаа бичсан байна. Өс санах ч гэх шиг бас л шарх авснаа бичсэн байна. Юм уншаад ойлгодоггүй юмуу. Мэдрэл муутай багш нэр зүүсэн юм л юм шиг байна тэ ӨӨРӨӨ
Zochin:
Uuruu bagsh mun uu sain unsh
Зочин:
Багш гэхэд хэцүүхэн, ухамсар дорой юмнууд ч их байгаа шүү. Хаагуур яаж яваад диплом олоод авчихсан юм бэ гэмээр
2020-09-28
Zochin:
Ulam ih az jargaliig husii..... buh bagsh nart unshuulaasai said n...
2020-09-28
irgen:
neg umiig anhaarah heregtei odooch gesen....hyyhdyyd iimerhyy zuiliig ezeg ehdee bolon niited helj baih heregtei, tegj surah heregtei...odooch iim archaagui yyrgee buruu oilgozon bydyyleg bagsh nar baidag
2020-09-28
zochin:
goe bichij
2020-09-28
Uhtelee l zoduulj heluulj blaa teglee geed muudsan ym alga ym bodsonch ym alga n3g ymandaa heterhii tuulshirch negiigee muulhaa l bolichih bagsh nar hezee hund muu sanj ym heldeggui gdgt itgedeg sh d
Zochin:
Ene bagsh gesen nuhriin bichseniig unshlaa iim hachin setgegdel bichsen ni odoo ch iim bagsh bsaar bn gesen ug hamgiin gol ni ene huuhed tulguur erhtenii gerhsheeltei huuhed um ta bagsh mun uu