Нигери: Сайн дурынхан 13 настай хүүгийн өмнөөс шоронд хоригдоход бэлэн гэв
2020-09-28

Нигери улсын шүүх 13 настай Омар Фарукийг 10 жил шоронд хорих тогтоол гаргажээ. Тодруулбал, Нигерийн Кано мужийн шүүх найзуудтайгаа муудалцах үеэрээ бурхан шашныг гутаан доромжилсон хэргээр 13 настай Омарыг албадан хүнд хөдөлмөр эрхлүүлж, шоронд 10 жил хорих ял оноосон талаар Вести агентлаг мэдээллээ. 

 

Ийнхүү хүүхдэд олон жилийн ял оноосныг ЮНИСЕФ эрс шүүмжилсэн бол Освенцим дахь Аушвиц-Биркенау нацистын хорих лагерь байсан газарт байрлах Польшийн улсын музейн захирал Петр Цивиньский Нигерийн Ерөнхийлөгч Мухаммад Бухарид нээлттэй захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа хүүд өршөөл үзүүлэхийг хүссэн байна. 

 

Түүнчлэн, хүүг зайлшгүй хатуу шийтгэх ёстойн дээр энэ шийдвэрийг төрийн тэргүүн ч өөрчлөх аргагүй бол хүүгийн оронд сайн дурын 120 хүн мөн өөрөө тус бүр сарын хугацаанд Нигерийн шоронд хоригдоход бэлэн байгааг онцолсон байна. Мөн хүүхэд  хэлсэн үгнийхээ төлөө бүрэн хариуцлага хүлээх ухамсарлах насандаа очоогүй гэдгийг онцолжээ. 

 

Цивиньский түүнчлэн Нигерийн Ерөнхийлөгчийн нэр хүндийн ачаар хүүгийн хүүхэд насыг үгүй хийж, сэтгэл санааны болон биемахбодийн хүчирхийлэлд өртөх олон жилийн ялыг цуцална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин