Н.Сувдмаа: Хоёр хүн эдгэрч, 1626 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-09-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.28/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт  1626  хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч  ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжлээ. Тухайн иргэд нь 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 305 байгаа. Нийт эдгэрээд гарсан 305 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  291 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар  8 хүн  эмчилгээнд байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр  хүний биеийн байдал хүндэвтэр байна.  ХӨСҮТ-д нийт 45 ажиглалт тандалт эмчилгээнд байна. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин