COVID-19: Хятадын вакцин энэ оны сүүлээр худалдаанд гарна
2020-09-28

Хятадын шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх вакцин энэ оны сүүл гэхэд худалдаанд гарч магадгүй талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны суртал ухуулгын хэлтэс мэдэгджээ. Хятадад COVID-19-ийн 11 вакцины клиникийн туршиллт хийж байгаагаас дөрвөн вакцин нь туршилтын гурав дахь шатандаа явж байгаа аж. 

 

"Одоогийн байдлаар Хятадад вакцин судлах болон боловсруулах ажил амжилттай явагдаж байна. Дөрвөн вакциныг хилийн чанадад клиникийн туршилтын гурав дахь шатыг хэрэгжүүлэх зөвшөөрөл гарсан" хэмээн Улсын хороо мэдэгдсэнийг РИА Новости мэдээллээ.

 

Мөн өөр хэд хэдэн вакцины нэг болон хоёрдугаар шатны туршилтын ажлыг явуулах зөвшөөрөл авсан бол бусад вакцины хоёр дахь шатны клиникийн туршилт дууссан байна. "Бүх зүйл сайн байгаа, энэ оны эцэс гэхэд Хятадын вакцин худалдаанд гарах боломжтой" гэж Улсын хороо мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оросын вакцин амжилттай бсан бол пүтин дурак нь яагаад хийлгэхгүй бункертээ бүгээд гарч ирэхгүй бна
2020-09-28
Зочин:
Авч болохгүй шүү! Хүлээж байгаад Орос вакцин авна шүү!
2020-09-28
оросын вакцин амжилттай бсан бол пүтин дурак нь яагаад хийлгэхгүй бункертээ бүгээд гарч ирэхгүй бна