Армени, Азербайжаны мөргөлдөөн: Нисэх хүчингүй дайн
2020-09-29

Уулын Карабахд өрнөж буй Армени, Азербайжаны хоорондын өнөөгийн цэргийн хямрал 1994 онд дайн дууссанаас хойших хамгийн том, ноцтой мөргөлдөөнд тооцогдож байна. 

 

Гэхдээ хоёр тал хуурамч мэдээлэл өгч, мэдээллийг нуун дарагдуулж байгаа тул мөргөлдөөний жинхэнэ цар хүрээ, дайчилсан хүч, тулааны явцын талаар үнэлж дүгнэхэд тун хүндрэлтэй байгааг олон улсын цэргийн шинжээчид онцолж байна.

 

Уулын Карабахын төлөөлөгчдийн нийтэлж буй дүрс бичлэг, гэрэл зургуудаас харахад шинэ сөргөлдөөнд хуягт техник, артиллери, нисэгчгүй нисэх аппаратууд болон нисэх хүчин цөөн тоогоор оролцож байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Хохирлын талаар үнэлгээ гаргахад ч хүндрэлтэй байгаа бөгөөд талууд сөргөлдөгч талынхаа хохирлын талаар мэдээлэл гаргахдаа хэд дахин нэмж хэлж байгаа юм. Тухайлбал хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалах яам даваа гаригт мэдэгдэл хийхдээ 84 цэргийн алба хаагч амиа алдсанаас 26 нь даваа гаригт амиа алдсан гэж мэдээлж байлаа. Харин Азербайжаны Батлан хамгаалах яам ням гаригт мэдэгдэл хийхдээ Карабахын зэвсэгт хүчин тулааны явцад 550 гаруй хүний хохирол амссан үүнд амиа алдсан болон шархадсан цэргүүд багтаж байгааг онцолж байв. Армени энэ мэдээллийг няцаан, харин Азербайжан өөрөө ням гаригт гэхэд л 200 хүний хохирол амссан гэж мэдээлж байлаа.

 

Тулаан хаана болж байгаа вэ? 

Ням гаригийн өглөө тулааны ажиллагаа эхлэх үед Азербайжаны Батлан хамгаалах яам фронтын бүхий л шугмаар сөрөг довтолгооны ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгдэж байлаа.

Харин Арменийн Батлан хамгаалахын сайд даваа гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийхдээ "одоогоор тулааны ажиллагаа Уулын Карабах болон Азербайжаны хилийн дагуу үргэлжилж байгаа"-г онцолж байв.

 

Тулаан өрнөж буй бүс нутгуудаас албан бус мэдээлэл бараг ирэхгүй байгаа бөгөөд хоёр тал хоёулаа мэдээллийн урсгалыг хатуу хянаж байгаа юм. Азербайжанд гэхэд л интернетийг ихээр хязгаарласан, нэн тэргүүнд олон нийтийн сүлжээ болон медиа дамжуулалтыг хязгаарласан талаар цэргийн шинжээч Азад Исазаде ВВС агентлагт мэдээлжээ.

 

Азербайжаны албан ёсны мэдээллүүдэд Талыш суурингийн нутаг дэвсгэр дэх өндөрлөгүүд, Муровдаг ууланд түүнчлэн Мардакерт хотын бүсэд тулааны ажиллагаа явагдаж байгаа талаар дурдсан байна. Мөн Физулин болон Жебраилийн хүн ам суурьшсан хэд хэдэн газруудыг хяналтдаа авсан гэж Азербайжан  мэдэгджээ. Арменийн тал энэ мэдээллийг батлаагүй, гэхдээ Арменийн Засгийн газартай ойр эх сурвалж дээрх бүс нутгуудад тулаан үргэлжилж байгааг ВВС агентлагт баталжээ.

 

Хоёр өдрийн тулааны дүн

 

Ням гаригт Азербайжан мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Физули болон Жебраил хотууд гэсэн хоёр төвийн чиглэл дэх долоон сууринг хяналтдаа авч чадсан гэж баталсан юм. Эдгээр бүс нутгууд нь Арменийн зэвсэгт бүлэглэлүүд хянадаг бүс нутгийн өмнөд хэсэгт байрладаг аж. 

 

Түүнчлэн Муровдаг уулыг хяналтдаа авсан гэж Азербайжан  мэдэгдсэн байна. Энэ бол Кавказын хамгийн өндөр оргилуудын нэг бөгөөд 3340 метр өндөртэй уул юм. Муровдаг уулыг хяналтдаа авснаар Армениас Карабах руу бэхлэлт илгээж болзошгүй Варденис-Мардакерт стратегийн замыг галаар хамгаалах боломж олгож байгаа аж. Харин Уулын Карабахын төлөөлөгчид энэ уулыг эргүүлэн авсан гэж мэдэгдсэн байна.

 

Хоёр өдрийн тулааны дүнд талууд ямар газар нутгийг хяналтдаа авсан талаар тодорхой хэлэх боломжгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Талуудын мэдэгдлээр нөхцөл байдлын бодит зураглалыг гаргах ямар ч боломжгүй гэж мягмар гаригт Британийн сэтгүүлч, Уулын Карабахын асуудлын шинжээч Том де Ваал бичжээ. "Сөргөлдөөнийг тойрсон суртал ухуулга асар их байна. Хоёр талын мэдэгдэлд итгэх аргагүй, хоёулаа л мэдэгдэл хийхдээ алдаж байна. Албан ёсны мэдэгдэлд эргэлзээтэй хандах нь зүйтэй" хэмээн тэрбээр бичсэнийг ВВС дамжуулжээ.

 

Нисэх хүчингүй дайн 

Олон улсын цэргийн шинжээчдийн онцолж байгаагаар энэ бүс нутаг дахь тулааны ажиллагаа нь хоёр тал хоёул цэргийн нисэх хүчин бараг ашиглахгүй байгаагаараа онцлогтой гэнэ. 

 

Ням гаригт Карабахын цэргийнхэн Азербайжаны нисдэг тэрэг болон нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг устгасан гэж мэдэгдсэн ч Азербайжан ганцхан нисдэг тэргийн хохирол амссан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нисдэг тэрэг өөрийн улсын нутаг дэвсгэрт хүрсэн бөгөөд буулт хийх үеэр Азербайжаны цэргийн алба хаагчид амьд мэнд гарсан гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Азербайжан улс томоохон нисэх хүчинтэй. Өнгөрсөн онд тус улс МиГ-29 сөнөөгч 20 гаруйг, Су-25 довтлогч онгоц 11-ийг авчээ. Түүнчлэн зэвсэглэлд нь Ми-24 нисдэг тэрэг 12, Ми-24-ийн шинэчилсэн хувилбар болох Ми-35 нисдэг тэрэг 24 орчим байдаг аж. 

 

Харин Уулын Карабахыг дэмждэг Армени улс саяхан Оросоос МиГ-29-өөс илүү орчин үеийн хүчирхэг онгоц болох Су-30 сөнөөгчдийг авсан юм. Арменийн Агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд Су-30 ердөө дөрөвхөн байдаг ч Армени одоогоор эдгээрийг Уулын Карабахын цэргүүдийг дэмжихээр тулааны газар руу илгээгүй д байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2020-10-05