“Зөвлөмжийг дагая-Зөв хийе” зөвлөгөөн болно
2020-09-29

 

- Өнөөдөр болох үйл явдлыг товчлон хүргэж байна –

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

09:00 цагт: "Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг болно. Утас: 91907777

 

"КОРПОРЭЙТ КОНВЕНШН ЦЕНТР"

09:30 цагт: Монголын хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форумтай хамтран Хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.Утас: 98066116

 

“УЛААНБААТАР ПАЛАС”

10:00 цагт: “Зөвлөмжийг дагая-Зөв хийе” зөвлөгөөн болно. Энэ үеэр хяналтын багийн ажилтнуудад угаарын хийн хордлого, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зааварчилгаа, мэдээлэл өгөхөөс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалтын мэдээлэл өгч, эргэх холбоог сайжруулах чиглэлээр зөвлөлдөнө. Утас: 91965599, 99153766

 

ДЭЛХИЙН БАНКНЫ ОФФИС

10:00 цагт: Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 99778587

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин