COVID-19: Ойрын үед АНУ-д халдвар өсч болзошгүй
2020-09-29

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс ойрын өдрүүдэд Америкт коронавирусийн халдвар өсч болзошгүйг анхааруулжээ. Энэ талаар тэрбээр Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ онцолсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Америкийн 10 мужид коронавирусийн тестийн эерэг хариу гарах тоо өссөн гэдгийг Пенс анхааруулжээ. "Ойрын өдрүүдэд халдварын тоо өснө гэдгийг Америкийн олон нийт анхааралдаа авах нь зүйтэй" гэж тэрбээр онцолсон байна.

 

Энд дуулгахад, АНУ коронавирусийн халдварын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш нийт халдварын тоо 7,16 саяд хүрч, үүнээс 205 мянган хүн амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин